ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн Истанбул хотод хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 6 хүний амь үрэгдэж, олон арван хүн шархдав

Т.Давааням, ikon.mn
2022 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн орой Туркийн Истанбул хотын төв гудамжинд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас зургаан хүний амь үрэгдэж, 53 хүн шархаджээ.

Таксим талбай хүрдэг худалдаа үйлчилгээний томоохон гудамж Истиклалд энэхүү дэлбэрэлт болсон байна.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган халдлага үйлдсэн этгээдүүдийг олж шийтгэхээ амлажээ.

Халдлагыг хэн үйлдсэн нь тодорхой болоогүй байгаа ч Эрдоган үүнээс “терроризмын үнэр” ханхалж буйг мэдэгдэлдээ дурдсан байна. Дэлхийн хэд хэдэн улс орон Туркийн эрх баригчдад эмгэнэл илэрхийлжээ.

2015-2017 оны хооронд Турк улсад дараалсан дэлбэрэлтүүд болсны улмаас нийтдээ 500 гаруй жирийн иргэн, хууль сахиулах албаныхан алагдаж байв.

Эдгээрийн заримыг Исламын Улс террорист байгууллага, заримыг нь Курдийн зэвсэгт бүлэглэл үйлдэж байжээ. Тус улсын зүүн өмнөд хэсэгт оршин суудаг Курд үндэстнүүд олон арван жилийн турш өөртөө засах илүү их эрх олж авах, цаашлаад тусгаар тогтнохын төлөө Туркийн засгийн газрын эсрэг тэмцэл явуулж байгаа.

Уг хөдөлгөөнийг удирддаг улс төрийн хүчнийг Анкарагийн эрх баригчид хууль бус террорист байгууллага гэж үздэг юм.

Нутаг дэвсгэрт нь болсон олон удаагийн террорист халдлагын дараа Турк улсын арми Курд үндэстнүүд оршин суудаг Сири, Иракийн хойд бүс нутагт цэргийн ажиллагаа явуулахаар нэвтэрч байв.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.108.210] 2022/11/14
АНУ -Курдын эвсэл, АНУ - ИУ ын эвсэл. Энэ хоёр бүлэглэлийн л хийсэн хэрэг. АНУ аас Туркэд өгсөн сануулга. ОХУ тай э/з ийн харилцаатай байж э/з аа сайжруулах аваас улсыг чинь терроризмын там болгоно гсэн анхааруулга явагджээ.
3 | 3 Хариулах
Зочин [66.181.183.241] 2022/11/14
солиороод л
1 | 0 Хариулах
Зочин [202.21.113.58] 2022/11/14
Солиорол бишдээ, бодит ертөнц чинь нэг иймэрхүү л байна.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.124.67] 2022/11/14
orostoi niileed e/z saijirhguishde hha dordonuu gehees xD
1 | 1 Хариулах
Зочин [103.212.118.199] 2022/11/14
WE LOVE ❤️ MONGOLIA 🇲🇳 🙏🙏🙏
5 | 2 Хариулах