Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой цахилгаан станцын төсөлд зориулж авсан зээл, хүүгийн үлдэгдэл ₮55.7 тэрбум болж, ₮9.9 тэрбумаар өсжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөгжлийн банкны нийт зээл, хүүгийн өрийн үлдэгдэл 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2.7 их наяд төгрөгтэй тэнцэж байна.

Нийт 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл, хүүгийн өрийн үлдэгдэл байгааг Хөгжлийн Банк мэдээллээ. Үүнээс

  • 31 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 874.5 тэрбум төгрөгийн багц,
  • 69 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн багц байна. 

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ХИЙГЭЭГҮЙ ТОМООХОН ЗЭЭЛДЭГЧИД

зураг
 
Эх сурвалж: Хөгжлийн Банк

Хөгжлийн банкнаас зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй хувийн хэвшлийн томоохон компаниудын зээлийн мэдээллийг тус банкнаас танилцуулсныг дээрх зургаар харуулав. Зээлийн эргэн төлөлтийн мэдээг 2022.01.20-ны өдрөөс 2022.09.30-ны өдөртэй харьцуулжээ.

Хөгжлийн банкнаас зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй төрийн өмчит зарим томоохон компаниудын зээлийн мэдээллийг доор харуулав.

зураг
 
Эх сурвалж: Хөгжлийн Банк

Төрийн Орон сууцны корпорац, Буянт-Ухаа 1, 2 дугаар хорооллын зээл, хүүгийн үлдэгдэл 2022.01.20-ны өдрийн байдлаар 171.1 тэрбум төгрөг байсан бол 2022.09.30-ны өдрийн байдлаар 181.9 тэрбум төгрөг болж өсжээ.

Хөгжлийн банкны зээлээр баригдаж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээс онцлоход, Тавантолгой цахилгаан станцын төсөлд зориулж авсан зээл, хүүгийн үлдэгдэл 45.8 тэрбум төгрөг /2022.01.20/ байснаас 55.7 тэрбум төгрөг /2022.09.30/ болсон бол Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд зориулж авсан зээл, хүүгийн үлдэгдэл 43.2 тэрбум төгрөг /2022.01.20/ байснаас 53.4 тэрбум төгрөгт /2022.09.30/ хүрээд байна.  

Монголбанкны актаар тогтоосон ангилал эсхүл хөндлөнгийн аудитын байгууллагаас тогтоосон ангиллын аль муу хувилбарыг сонгосон болохыг тус банкнаас тайлбарлав.

Зураг
13 | 16 | 17 цаг