Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс АН-д сайдын суудлын талаар нэг ч санал тавиагүй

Т.Саран, iKon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Барилга хот байгуулалт, Эрүүл мэндийн болон Шадар сайд зэрэг албан тушаалд УИХ дахь АН-ын гишүүд томилогдох мэдээлэлтэй холбоотойгоор Засгийн газраас санал тавьсан эсэхийг сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас асуулаа. 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад "Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор ийм нэг ч санал тавиагүй. Энэ нь хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэл.

МАН 62 суудалтай Засгийн газрын эрхийг барьж буй улс төрийн хүчин. Энэ утгаараа үүрэг хариуцлагаа бүрэн үүрэх ёстой гэсэн зарчмын байр суурийг бүх түвшинд ярьдаг гэдгийг хэлмээр байна" хэмээн хариуллаа.