Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

Т.Саран, iKon.mn
2022 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим, Завхан, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн байна.

Харин Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Завхан, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.