Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Роналдиньо пүүзээ “дээрэмдүүлэв”

Н.Мөнхжин
2013 оны 12 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг
Роналдиньо пүүзээ “дээрэмдүүлэв”

ФИФА-гийн клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Марокко улсад болж байна.

УЕФА-гийн Аваргуудын лигийн аварга “Бавари” (Герман) Азийн Аваргуудын аварга “ Гуанжоу”-г (Хятад) хожиж финалд шалгарсан.

Өчигдөр хагас шигшээгийн хоёр дахь тоглолт Мароккогийн “Раха Касабланка”, Бразилийн “Атлетико Минейро”-гийн хооронд болж нутгийн баг бразилуудыг 3:1-ээр хожиж “Бавари”-тай аваргын төлөө тоглохоор болжээ.

Энэ тоглолтын дараа марокко хөлбөмбөгчид дэлхийн сор тоглогчдын нэг Роналдиньог бүчин авч, өмсгөл, пүүзийг нь бараг дээрэмдэн авчээ.

“Раха Касабланка” багийн тоглогчид Роналдиньогийн эсрэг тоглосондоо баярлан түүнтэй гар барин баяр хүргэж байхдаа “Nike’’-ийн пүүзийг тайлж дурсгал болгон авсан байна.

Олон хүний дайралтад өртсөн Ронни зүгээр л пүүзээ тайлуулахаас өөр юу ч хийж чадсангүй.

Зураг