Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Амарч зугаалахдаа эцэг эхчүүд үр хүүхдийнхээ аюулгүй байдалд нэг хормыг ч алдахгүй анхаарлаа хандуулах шаардлагатай"

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, ЦЕГ, ОБЕГ, НЭМХ хамтран хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"2022 он гарсаар усны ослоор 3-14 насны дөрвөн хүүхэд амиа алдаад байна"

Энэ үеэр ОБЕГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хүүхэд хамгааллын сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Должинхорол “2022 он гарсаар усны ослоор 3-14 насны дөрвөн хүүхэд амиа алдаад байна. Мөн ахуйн хүрээнд буюу объектын гал түймэрт хүүхдийн амь нас эрсдэх тохиолдол гарч байна.

Нийслэлийн хэмжээнд Хэрлэн, Туул, Тэрэлж голын дагуу Онцгой байдлын байгууллагын 367 алба хаагч 37 завь, 67 автомашинтайгаар эргүүл хийж ажиллаж байгаа.

Хамгийн их анхаарал татаж байгаа асуудал нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд гол, нуурын эргээр аялж зугаалахдаа хараа хяналтаа сулруулснаас үүдэн хүүхэд амь насаараа хохирч байна.

Дөнгөж дулааны улирал, амарч зугаалгын цаг эхэлж байхад дөрвөн хүүхдийн амь насыг бид анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн алдчихлаа. Хэдийгээр төрийн байгууллагууд хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлага нэн тэргүүн байдаг гэдгийг сануулмаар байна.

Амралт зугаалгын улиралд аялж, амрахдаа эцэг эхчүүд үр хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч, нэг хормыг ч алдахгүй байхыг анхааруулъя" гэлээ.

Зураг
13 | 16 | 17 цаг