Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨМЖ: Хүүхдийн зуслангийн тогооч нарыг хувийн ариун цэврийн сургалтад хамруулах хэрэгтэй

П.Зоригт, IKON.MN
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүүхдийн 20 зуслан бүртгэлтэй байдаг аж. Энэ жил 16 зуслан үйл ажиллагаа явуулахаа мэдэгдсэн талаар өмнө нь мэдээлж байсан. 

Тухайлбал,“Нарс” зуслан (Сонгинохайрхан дүүрэг), Найрамдал зуслан (Сонгинохайрхан дүүрэг), Тэмүүлэл зуслан  (Багануур дүүрэг), “Маргаашийн хөгжил” зуслан (Улаанбаатараас 26 км зайд), Галакси зуслан (Баянзүрх дүүрэг Гачуурт), Сансар зуслан (Баянзүрх дүүрэг), “Нарлаг” зуслан (Улаанбаатараас 60 км зайд Тэрэлж) тус тус энэ онд үйл ажиллагаа явуулж байгаа.

Түүнчлэн “Жавхлант” зуслан (Улаанбаатараас 67 км зайд Тэрэлж), “Анар” зуслан (Налайх дүүрэг Тэрэлж 55км), “Хайрын билэг” зуслан (Сүхбаатар дүүрэг), “Мөрөөдөл” зуслан (Төв аймаг Батсүмбэр сум), “Цагаан нуга” зуслан  (Төв аймаг Батсүмбэр сум), “Шонхор” зуслан (Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон), “Цоглог” зуслан (Төв аймаг Батсүмбэр сум) ажиллаж байна.

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

  • Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амрах, суралцах орчин нөхцөлийг бүрэн хангаж, дотоод хяналтыг сайжруулах;
  • Ээлж солигдох бүрд харьяа нутаг дэвсгэр дэх эрүүл мэндийн байгууллагад урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, эмчийн дүгнэлт бүхий бичигтэй хүүхдийг хүлээн авах;
  • Ундны усны чанар, аюулгүй байдал нь Монгол Улсын Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2018 стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд жилд 1 удаа мэргэжлийн байгууллагаар шинжлүүлж дүгнэлт гаргуулах;
  • Мэргэжлийн тогооч, туслах тогооч, бэлтгэгч, угаагч, үйлчлэгчийг суралцагчийн тооноос хамааран орон тоогоор ажиллуулах;
  • Гал тогооны ажиллагсдыг хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, хувийн ариун цэврийн талаарх сургалтад хамруулж эрүүл ахуйн зохистой дадлыг эзэмшүүлсэн байх;
  • Баталгаажилттай хүнсний түүхий эдээр үйлдвэрлэсэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан илчлэг, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, ялангуяа шинээр сонгон авах болон нийлүүлэгдэж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилт, хаяг шошго, хадгалалтын хугацаа, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авах;
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн хүнсний зориулалтын сав, баглаа боодолд савлах, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхэд анхаарах,
  • Хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн угааж, цэвэрлэх, хоол хүнсийг бэлтгэх бүх тоног төхөөрөмж, аяга, халбагыг холбогдох зааврын дагуу угааж цэвэрлэн, халдваргүйжүүлэх;
  • Мэргэжлийн эмчтэй болох, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах эм, хэрэгслээр бүрэн хангаж, тусгаарлах өрөөг бэлтгэх;
  • Гар халдваргүйжүүлэх болон цэвэрлэгээ үйлчилгээнд хэрэглэх бодис, шаардлагатай тохиолдолд хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл (комбинзон, маск, бээлий, малгай, нүүрний хаалт, нүдний шил, гутлын улавч зэрэг), анхны тусламжийн эм, боолтын материал, биеийн халуун хэмжигч зэргийн нөөцийг бүрдүүлсэн байх;
  • Хүүхдийн эрүүл мэндийн байдалд өдөр бүр хяналт тавьж, халдварт болон халдвар бус өвчний шинж тэмдэг бүхий хүүхдийг тусгаарлан харьяа эрүүл мэндийн байгууллагад нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх;
  • Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтэд Байгаль орчин аялал, жуулчлалын сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Монгол Улсад ашиглаж болох ариутгах, халдваргүйжүүлэх бодисын жагсаалтад бүртгэгдсэн бодисыг хэрэглэх, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх,
  • Хог хаягдлаа төрөлжүүлэн зориулалтын саванд цуглуулж, тухай бүр зайлуулах, гадна орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэх;
  • Багш, ажилчид, хүүхдүүдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэмийг сахих талаар сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулах;
  • Өрөө, тасалгааны цонх, салхивчийг тогтмол онгойлгож, агааржуулалт хийх зэрэг зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай талаар мэдээллээ.

 

Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар