Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн зуслангийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх судалгаанд оролцохыг уриаллаа

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран хүүхдийн хөгжлийн орчин болох хүүхдийн зуслангийн хүрэлцээ хангамж, хэрэгцээ шаардлага, үйлчилгээний нөхцөлийг тодорхойлох зорилгоор “Миний мэдэх зуслан” цахим судалгааг зохион байгуулж эхэлжээ.

Судалгааг хүүхдүүд, эцэг эхээс гэсэн хоёр байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд зуслангийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.

зураг
 

Дээрх QR кодыг уншуулан судалгаандаа идэвхтэй хамрагдах боломжтой.

Хүүхдээс авах санал асуулга

Эцэг эхчүүдээс авах санал асуулга

 

Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар