Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг Энэтхэг улсаас заллаа

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын соёлын найрамдалт харилцааны хүрээнд Бурхан багшийн Их дүйчин өдрийн бүх нийтийн баяр амралтын өдөрт зориулан Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад залах талаар өмнө мэдээлж байсан

Тэгвэл Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг угтан авах үйл ажиллагаа өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд боллоо. БНЭУ-ын тусгай үүргийн онгоц Улаанбаатар хотод 12:30 цаг орчимд газардсан бөгөөд угтсан авах үйл ажиллагаанд Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамч, Соёлын сайд Ч.Номин, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон бусад төлөөлөгчид оролцлоо. 

Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг ёслол хүндэтгэлтэйгээр ширээнээ залж, дараа нь Гандантэгчэнлин хийдийн Батцагаан чогчин дуганд залах юм. 

Маргааш Бурхан багшийн их Дүйчин өдрийн 11:00 цагаас сүсэгтэн олонд толилуулахаар зохион байгуулж байгааг Гандантэгчэнлин хийдээс мэдээлэв.

Угтах ёслолын видеог ЭНД дарж үзнэ үү.