Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Сугар: Циркийг тойрсон авто зам, гүйлтийн зам, ногоон байгууламж хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Циркийг тойрсон авто зам, гүйлтийн зам, ногоон байгууламж хийхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас иргэдэд ээлтэй, амарч зугаалах тухтай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд циркийг тойрсон авто зам төлөвлөсөн бөгөөд замаа дагаж гүйлтийн зам, ногоон байгууламж хийхээр зэхэж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.

Тэрбээр "Улсын төсвөөс хийгдэж байгаа энэ ажил иргэдэд таатай орчин бүрдүүлж, тухайн хэсгийн түгжрэлийг ч тодорхой хэмжээнд шийднэ" хэмээн бичжээ.

Одоогийн байдлаар циркийн баруун талаар талаар авсан хатуу хучилттай зам стандартын бус, мухар бөгөөд буцах хөдөлгөөн их байдгаас замын ачааллыг нэмэгдүүлдэг. Мөн одоогийн авто замын хөдөлгөөний урсгал нь явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан амрах талбай бага байдаг аж.

Иймд тухайн байршлын төлөвлөлтийг шинэчлэн хоёр уулзвартай болгож, Циркийн баруун талаар нэвтрэх авто машины урсгалыг нэмэгдүүлснээр түгжрэлийг бууруулах, эрүүл аюулгүй орчин бүхий ногоон байгууламж бий болох нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

зураг
 
зураг