Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хакүхо М.Даваажаргалыг Монгол Улсын “Аялал жуулчлалын элч”-ээр өргөмжилжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсад айлчилж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсыг Японд сурталчлах, Монголын аялал жуулчлалын салбарыг дэмжих, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бүхий “Аялал жуулчлалын элч”-ээр мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалыг өргөмжилжээ.

Мөн Япон улсад Монгол Улсын эдийн засаг, соёл, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол төв”, “Nippon travel” ХХК-ийн захирал Ё.Кояно нарт гардуулан өгсөн байна.

Айлчлалын хүрээнд тэрбээр Японы иргэний агаарын тээврийн “Japan air lines” \JAL\компанийн Зорчигч, борлуулалтын албаны гүйцэтгэх захирал Х.Наканотой уулзаж, санал солилцсон юм. Талууд иргэний агаарын тээвэрт суурилсан аялал жуулчлалын дахин сэргэлтэд урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт санал нэгдэж, хоёр орны олон жилийн найрамдалт харилцааг шинэ шатанд гаргахад хамтран ажиллахаар болжээ.