Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС-ийн 80 жилийн ойн нэрэмжит програмчлалын улсын XXX олимпиад боллоо

ikon.mn
2022 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхим нь оюутны улсын програмчлалын XXX олимпиадыг Гэрэгэ Системс ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн олимпиадад төр, хувийн хэвшлийн 11 их дээд сургуулиас алгоритм, програмчлалын шилдэг 53 оюутан хоёр өдрийн турш тус бүрдээ 100 онооны дөрвөн бодлогыг 4 цагийн хугацаанд бодож өрсөлдсөн бөгөөд оролцогчдын бичсэн программыг хиймэл оюунд суурилсан автомат системээр шалгаж, хүний оролцоогүйгээр дүгнэснээрээ онцлог болжээ.

зураг
 

Олимпиадын дүнгээр:

Нэр

Овог

Сургууль

Оноо

Байр

1

Төрбат

Энхбат

МУИС

631.67

Тэргүүн

2

Нямдаваа

Уртнасан

МУИС

473

Дэд

3

Мөнх-Оргил

Болдбаатар

Шинэ Монгол ТДС

452.44

Дэд

4

Оргил

Ганбат

МУИС

448

Гутгаар

5

Анхдалай

Отгонбаатар

Мандах ИС

448

Гутгаар

6

Адъяатөмөр

Батжаргал

Шинэ Монгол ТДС

411.33

Гутгаар

 Энэ жилийн хувьд улсын програмчлалын олимпиадын түүхэнд 11 их дээд сургуулийн төлөөлөл оролцсон хамгийн өргөн цар хүрээг хамарсан тохиолдол болжээ. Мөн олимпиадын үеэр оюутны бүтээлийн уралдаан зарлаж, тус уралдаанд 7 их, дээд сургуулийн 15 баг хиймэл оюун, блокчейн, метаверс технологийг ашиглан хийсэн бүтээлүүдээрээ өрсөлдсөн байна.

зураг
 

Бүтээлийн уралдааны дүн:

Бүтээлийн нэр

Сургууль

Байр

1

Монгол дохионы хэлний хөрвүүлэгч

МУИС

Тэргүүн

2

Шидэт ном

Идэр ИС

Дэд

3

NFT marketplace

МУИС

Дэд

4

Rate your mate – Багийн гишүүдийн үнэлгээний систем

СЭЗИС

Гутгаар

5

Hermes – Бүтээгдэхүүний өгөгдлийн агрегац систем

СЭЗИС

Гутгаар

6

Basar.mn – амьтан тэжээдэг хүмүүсийн платформ

Хүрээ МХТДС

Гутгаар

Тус олимпиадын Ерөнхий ивээн тэтгэгч Гэрэгэ Системс ХХК нь улсын програмчлалын олимпиадыг цаашид ч ивээн тэтгэж, дэмжиж ажиллахаар болжээ.