ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

ХУВААРЬ: 2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт зургаадугаар сарын 23-26-нд болно

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын Үнэлгээний Төвөөс 2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-ын хуваарийг өнөөдөр танилцууллаа. 

ЭЕШ зургаадугаар сарын 23-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхлэх юм байна. Мөн тухайн өдрийн дараагийн шалгалт нь Англи хэл байх бөгөөд улс даяар 14:00 цагт болно.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ байна.
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Yolka [66.181.161.109] 2022/12/6
Yolka
0 | 0 Хариулах
Аnsagul [66.181.161.47] 2022/6/26
Manathan
2 | 0 Хариулах
Зочин [192.82.72.2] 2022/5/5
ЭЕШ-ийн материалд хүүхдүүдийн гол гол эзэмшсэн байвал зүйлээр шалгалтаа бэлдэх хэрэгтэй шүү. Хаа хамаагүй нарийн учир утга нь олдохгүй зүйлээр шалгалтын материал бэлдэх нь буруу. Ер нь бүх хичээлээ гол чухал зүйлүүдийг нь хичээлээр зааж байгаач ээ. Нарийн мэргэжлийн боловсролын зүйл заагаад байхын. Ном зохиогчид ухаантай хандаж номоо хиймээр байнаа.
9 | 0 Хариулах
Лхагвасүрэн [202.126.94.19] 2022/5/5
ЭЕШ-ыг 4 хувилбараар авах нь туйлаас буруу юм. Учир нь манай БҮТ-ийнхөн хувилбаруудаа адил түвшинд хийж чаддаггүй учраас сурагчид ямар хувилбар таарснаас шалтгаалан авах оноо нь өөр байдаг. Судалгаанаас харахад Математикийн хичээл дээр ямар хувилбар таарснаас хамаарч 6 - 7 онооны зөрөө үүсэхээр байгаа бөгөөд энэ нь 50 - 80 хэмжээст онооны зөрөө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, А хувилбар таарч 500 оноо авсан сурагч хэрвээ С хувилбар таарсан бол 580 авах боломжтой байсан гэсэн үг. Ийм болохоор ЭЕШ-ыг нэг хувилбараар авахыг шаардаж байна.
22 | 9 Хариулах