Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Израилийн парламент амиа алдсан цэргийн эр бэлгийн эсийг ар гэрийнхэнд нь өгөх хуулийг батлах гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Дайн мөргөлдөөний үеэр амиа алдсан цэргийн цогцсоос эр бэлгийн эсийг авч ар гэрийнхэнд нь өгдөг болох хуулийн төслийг Израилийн парламентын хэсэг гишүүд боловсруулжээ.

Энэ нь тухайн гэр бүлийн удмыг таслахгүй байх зорилготой хууль юм байна.

Өнгөрсөн зун үүнтэй төстэй хуулийн төсөл парламентаас дэмжлэг авч чадаагүй унасан бол энэ удаа хангалттай санал авахаар байгааг санаачлагчид нь мэдээлжээ.

Хэрвээ хууль батлагдвал Израилийн зэвсэгт хүчинд алба хааж буй цэргүүд амиа алдсан тохиолдолд эр бэлгийн эсийг нь авах зөвшөөрлийг бичгээр урьдчилж өгдөг болох гэнэ.

Ингэсэн тохиолдолд цэргийн ар гэрийнхэн амиа алдсанаас хойш 72 цагийн дотор эр бэлгийн эсийг нь авах хүсэлтээ гаргах боломжтой болох ажээ.

Өнөөдрийн байдлаар олон эцэг эхчүүд цэрэгт алба хаах үеэр амиа алдсан хүүхдийнхээ эр бэлгийн эсийг авах хүсэлт гаргадаг ч эзнийх нь зөвшөөрөл байхгүй учраас биелүүлэх боломжгүй байдгийг хууль санаачлагчдын нэг Зви Хаузер хэвлэлд ярьсан байна.

Гэхдээ ийм замаар буюу үр шилжүүлэн суулгах аргаар төрсөн хүүхэд “дайн мөргөлдөөний улмаас өнчирсөн”-д тооцогдохгүй тул ээж болон асран хамгаалагч нь засгийн газраас тэтгэмж авахгүй байхаар зохицуулжээ.

 

Эх сурвалж: Jerusalem Post