Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуу иргэн гарцгүй хэсгээр зам гарч явахдаа автомашинд мөргүүлж, улмаар автомашин онхолджээ

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг эх сурвалж ТЦА

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2022.01.22-ны  Бямба гарагийн 20:30 цагийн орчимд ХУД-ийн 7-р хороо Яармагийн Шунхлай шатахуун түгээх станцын замд Toyota raun  маркийн автомашины жолооч нь явган зорчигч мөргөсөн гэх дуудлага мэдээлэл иржээ.

Уг дагуу хэргийн газрын үзлэг хийхэд эхний нөхцөл байдлаар явган зорчигч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын гарц гарамгүй хэсгээр гарч автомашинд мөргүүлж, улмаар автомашин онхолдсон нөхцөл байдал тогтоож байгаа бөгөөд мөрдөн шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. 

Мөн жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувьтай буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, явган зорчигчийн согтолтын зэрэг 2.0 хувтай гарчээ. Явган зорчигчид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байгаа аж. 

Замын хөдөлгөөнд оролцогч та анхаарал болгоомжтой  хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзах, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.