Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙРШИЛ: Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 159, түр 2 цэгт 161 багийн 752 эмч, ажилтан ажиллаж, 8700 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 97,
  • II тунд 108,
  • III тунд 2,606,
  • IV тунд 3,641 буюу нийт 6,452 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 50.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 3.3 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 3,025 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,459 (77 хувь), 16-17 насны 26,999 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. 

Цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7