Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Дархан бэр", "Уран бэр" хэмээн өргөмжлөх нь Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг зөрчиж байна гэв

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэгэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд дурдсан "Дархан бэр" өргөмжлөхөд тавигдах шаардлага нь иргэдийн эгдүүцлийг төрүүлээд буй. 

Үүнтэй холбоотойгоор буюу "Дархан бэр", "Уран бэр" хэмээн өргөмжлөх, түүнтэй төстэй бусад арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг зөрчиж байгаа талаар Жендэрийн үндэсний хорооноос өчигдөр дахин дараах мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд "Аймаг, сум, дүүрэгт зохион байгуулагдаж байгаа "Дархан бэр", "Уран бэр" өргөмжлөх зэрэг хүйст суурилсан алагчлалын агуулга, нөлөөлөл бүхий санаачилга, арга хэмжээг төрийн бүх шатны байгууллага зохион байгуулах, биечлэн болон төлөөлөн оролцох, төсвийн санхүүжилтийг бүрэн болон хэсэгчлэх зэргээр аливаа байдлаар санаачлах, хамтрах, дэмжихээс татгалзах, энэ хүрээнд холбогдох хяналтыг тавьж ажиллах, түүнчлэн нийт байгууллага, иргэдийн зүгээс ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулахыг таслан зогсоох нь зүйтэй" гэжээ.