Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Z үеийнхний 22% тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүн, 43% нь ИТХ-ын төлөөлөгчийг ТАНИХГҮЙ

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сонгуульд оролцох залуусын идэвх нэмэгдэж байгаа ч 50-аас дээш насныхантай харьцуулахад бага хэвээр байгаа. Тэгвэл залуус дундаа 1996-2012 оныхон буюу 17-26 настай Z үеийнхний сонгуулийн оролцоог Конрад Аденауэр Сан болон Нийгэм улс төрийн боловсрол НҮТББ хамтран  судалжээ. 

Ингэхдээ Улаанбаатар хот болон орон нутгийн 1,161 төлөөллийг оролцуулан түүврийн аргаар мэдээлэл цуглуулах болон фокус бүлгийн ярилцлага хийх замаар судалсан байна.

УИХ-ын 2012 оны сонгуульд 18-35 насны залуучуудын 60 хувь нь саналаа өгөөгүй бөгөөд санал хураалтад оролцсон сонгогчдын 10 хувь нь л 18-25, 25 хувь нь 18-35 насныхан байв. 

  • 2016 оны сонгуульд 18-25 насны залуу сонгогчдын ирц 50.8 хувь
  • 2020 оны сонгуульд 62 хувийн ирцтэй оролцсон бол 
  • Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиас харахад, 20-24 насныхны ирц хамгийн бага буюу залуус бусад насныхнаас 8.3 хувиар доогуур ирцтэй байв. 

Судалгааны үр дүнгээс харвал Z үеийнхний 22% нь УИХ-ын сонгуульд тойргоос нь сонгогдсон гишүүн, 43% нь ИТХ-ын төлөөлөгчийг таньдаггүй гэж хариулжээ. 

 

Сонгуульд саналаа өгөөгүйгээс болж ямар сөрөг тал бий болдог талаар 9.4% нь огт мэдэхгүй бол 10.7 нь нэг их мэдэхгүй гэж хариулсан байна. 

 

Z үеийнхний хувьд улс төрийн сэдвээс ардчиллын тухай асуудал хамгийн сонирхолтой байдаг бол улс төрийн намын тухай асуудал огт сонирхолгүй санагддаг байна.

 

Улс төрийн талаарх мэдээллийг өдөр тутам авдаг залуус фэйсбүүк болон мэдээний сайтуудыг хамгийн их ашигладаг гэж хариулжээ.

Улс төрийн статустай залуус харьцангуй оролцоо сайтай бол статусгүй залуусын оролцоо маш бага байна.

Судалгаанд оролцсон залуучууд “Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө” гэж 80.2 хувь нь хариулж байсан бол бодит байдал дээр дунджаар 48 хувь нь сонгуульд оролцож саналаа өгчээ. Сонгуульд оролцож саналаа өгөх нь чухал гэж хариулсан ч энэ насны залуучуудын сонгуулийн оролцоо бодит байдал дээр төдийлөн сайн биш байна. 

 

Товчхондоо, бүхнээс дүгнэхэд, залуучуудын сонгуулийн ирц, оролцоо хангалтгүй, шийдвэр гаргах түвшинд манлайлал хязгаарлагдмал байна. Залуучуудын хэрэгцээ шаардлага, хүсэл тэмүүлэлд илүү анхаарал хандуулж, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход тэдний оролцоог хангах нэн шаардлагатай болоод байна.

Судалгааг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.