Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн онд хүчингийн гэмт хэргийн тоо өсжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч Н.Золбоо "2021 онд улсын хэмжээнд хүнд гэмт хэрэг 20.5 хувиар буурч, илрүүлэлт нь 4.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, өнгөрсөн онд

  • Хүнийг алах гэмт хэрэг 178 бүртгэгдсэн нь өмнөх оныхоо мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар буурчээ.
  • Хүчиндэх гэмт хэрэг 409 бүртгэгдсэн нь өмнөх оныхоо мөн үеэс 22 хэргээр буюу 5.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин уг гэмт хэргийн илрүүлэлт 51.9 хувьтай байгаа буюу 1.1 хувиар буурчээ.
  • Дээрэмдэх гэмт хэрэг 342 бүртгэгдсэн нь өмнөх оныхоо мөн үеэс 62 хэргээр буюу 15.3 хувиар буурсан байна. Илрүүлэлт нь 4.8 хувиар өссөн" хэмээн статистик мэдээлэл танилцуулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/229604812657700