Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ялалт: Цэргийн бүртгэлийг маргаашаас эхлэн e-Mongolia платформ дээр хийлгэх боломжтой болсон

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Цэргийн бүртгэлийн талаар мэдээллээ.

Тодруулбал, Захирамжийн дагуу Цэргийн насны иргэд энэ сарын 5-21-нд бүртгэлээ хийлгэх учиртай юм. Гэхдээ зохион байгуулагчид нь энэхүү хугацааг сунгах боломжийг эрэлхийлж буйгөө өнөөдөр мэдээлсэн юм.

Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж "Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг e-Mongolia платформд Батлан хамгаалахын яам өнөөдрөөс нэгдэж байна.

Манай яамнаас цахимаар үзүүлэх эхний үйлчилгээ бол цэргийн бүртгэл. Цэргийн бүртгэлийг улс орон даяар цахимаар явуулах боломжийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтарч, өнөөдөр нээж байгаа юм. Ингэснээр өмнө нь биечлэн очиж бүртгүүлдэг байсан бол одоо гар утас, компьютероо ашиглаад хаанаас ч бүртгүүлэх боломжтой болоод байна. Батлан хамгаалах яам цаашид төв архиваас алба хаасан тухай лавлагаа авах гэх мэтчилэн боломжит үйлчилгээг e-Mongolia-д оруулна" гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт "Энэ оны нэгдүгээр сар дуусталх хугацаанд цэргийн бүртгэлийн үйл ажиллагаа явагдана. Бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой. Ингэхдээ e-Mongolia-г ашиглан бүртгүүлнэ. Хэрэв интернэтгүй орчинд байгаа бол нийслэлийн Үйлчилгээний зургаан цэгт, 18 нас хүрч буй иргэн бол хороон дээрээ очиж бүртгэлээ хийлгэн, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэнэ" гэлээ.

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • Дээд офицер /Генерал/-65 насны
  • Ахлах офицер -60 насны
  • Дунд офицер, ахлагч -55 нас
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.
Шууд үзэх:
https://fb.watch/ajoUDk5gmD/