Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас эмнэлэгт байгаа 1,824 иргэний 63.8%-ийнх нь биеийн байдал хүнд байна

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй хүний тоо багассаар, өнөөдрийн байдлаар 4,947 боллоо.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 3,123 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 1,824 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 36.1 хувь нь хөнгөн оноштой бол 63.8 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 660
  • Хүндэвтэр оноштой – 953
  • Хүнд оноштой - 184
  • Маш хүнд оноштой – 27 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 228 нь хүүхэд бол 109 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Зураг
13 | 16 | 16 цаг