Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад 903 мянган хүн ЯДУУ байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 12 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

2020 оны ядуурлын тооцооллын үр дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь байсан бол 2020 онд 27.8 хувь болж 0.6 нэгж хувиар буурчээ. 

Хөдөө орон нутагт ядуурлын түвшин хот суурин газраас өндөр хэвээр байгаа ч нийт ядуу хүн амын гуравны хоёроос илүү нь хот суурин газарт үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгааг онцлов. 

ҮСХ-ны дарга Б.Батдаваа "ҮСХ-ноос ядуурлын түвшинг тооцоолохдоо ядуурлын шугамыг нэг хүнд ногдох сарын хэрэглээгээр тооцдог. 2020 оны байдлаар нэг хүнд ногдох сарын хэрэглээ нь 184,747 төгрөг бөгөөд үүнээс доош хэрэглээтэй хүнийг ядуу хүн амд тооцсон. 

Уг тооцооллоор Монгол Улс 2020 оны байдлаар 3.3 сая хүн амтай байгаагаас 903.4 мянга нь ядуу хүн ам гэж тооцоод байна. 

Цар тахал ядуурлыг бууруулах түвшнийг удаашруулсан. Хэрэв коронавирусийн цар тахал дэгдээгүй байсан бол ядуурлын түвшин 2018 оныхоос 4.1 нэгж хувиар буюу 24.3 хувьд хүрч буурах боломжтой байлаа" гэв. 

Коронавирусийн үеийн өрхийн орлого:

  • Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны дүнгээс харахад 2018-аас 2020 онд өрхийн орлого өсөхөд Засгийн газраас өгсөн мөнгөн шилжүүлгийн дэмжлэг, тусламж ихээхэн нөлөөлсөн.
  • 2018 оноос 2020 онд дунджаар хөдөлмөр эрхлэлтийн орлого 7 хувиар, мөнгөн шилжүүлгийн орлого 35 хувиар өссөнөөр өрхийн нийт орлого 12 хувиар өсөв.
  • Гэхдээ өрхийн хэрэглээний өсөлт өрхийн орлогын өсөлтөөсөө бага байгаа хандлага харагдаж байна.
  • 2010-2018 оны хооронд өрхийн орлого нь өрхийн хэрэглээтэй ойролцоо байсан бол ӨНЭЗС-ны мэдээллээс харахад 2020 онд өрхүүд илүү хуримтлуулах хандлагатай болсон ба 2018-2020 онд урьдчилан сэргийлэх зорилгоор хуримтлал үүсгэх нь илүү өссөн байна.

ВИДЕО: 

https://www.facebook.com/StatisticMGL/videos/964885414426500
Зураг
13 | 16 | 17 цаг