Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Тэмка болон MRS M нарын уншсан үлгэрийг сонсож амжсан уу?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Та бүхэндээ Юнител группийн санаачлан хэрэгжүүлдэг үздэг “Бүүвэй” үлгэрийн түүврийг хүргэж байна.

Шинэчлэгдсэн “Бүүвэй” хөтөлбөрт нь animation болон хадмал бичиглэлтэй болсон  тул шинээр үсэг сурч буй бага насны хүүхдийн тань унших дадлыг сайжруулахад тусалж чадна гэдэгт итгэлтэй байна.

Технологийн үсрэнгүй цаг үед амьдарч буй хүний суралцах ёстой хамгийн чухал чадварын нэг нь БҮТЭЭЛЧ СЭТГЭХҮЙ. Гэхдээ хүн бүрд нэгэн хэвшмэл ойлголт буй нь “Бүтээлч хүн төрөлхийнх”, “Надад бүтээлч сэтгэлгээ байхгүй” зэрэг бодлууд юм. Харин эрдэмтдийн хэлснээр хүн бүр бүтээлч, тэр дундаа хүүхэд байхаасаа эхлэн тус чадварыг хөгжүүлэх боломжтой аж.

Бүтээлч дадал 5 наснаас эхэлдэг

 

Бүтээлч сэтгэхүй ба нас

Бүтээлч сэтгэхүйн хамгийн чухал үр дүнгийн нэг нь хүн аливаа асуудлыг маш түргэн хугацаанд шийдэх чадварт суралцдагт байгаа юм. Судлаачдын хэлж буйгаар хүүхдүүдийн 98% нь 5 насандаа  “маш бүтээлч” болдог.

Тэгвэл хүүхдээ, бас өөрийнхөө ч бүтээлч сэтгэхүй авч үлдэх, хөгжүүлэх хамгийн энгийн нэг арга бол ҮЛГЭР СОНСОХ.

Үлгэр тогтмол сонсох үед:

  • Үлгэр сонсох нь зөвхөн таны хүүхдэд бус томчуудад ч тун их хэрэгтэй. Учир аливааг туршлагаар бус бүтээлчээр харахад илүүтэй нөлөөлж, ажлын бүтээмж сайжирдаг. таны өмнө нь хараагүй зүйлсийг тань харахад саад болдог.
  • Хүүхэдтэйгээ харилцах харилцаа сайжирч, тэдний юу хүсэж мөрөөддөгийг хүүхдүүдийнхээ орон зайнаас мэдэрч эхэлдэг байна.
  • Эцэг эх болон хүүхэд хамтдаа үлгэр сонссон тохиолдолд хоорондын ярих сэдэв гардаг. Тухайлбал үлгэрийн баатруудын зан, үйлдэл, үйл явдал, өрнөл төгсгөлийн талаар ярилцсанаар тэдний ертөнцөөр та аялна.

Эцэг эхчүүд болон хүүхдүүд дүү нар маань Юнителийн YouTube суваг руу ороод Бүүвэй “2D” үлгэрийн түүврээ заавал үзээрэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.