Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

М.Золбоо: Харах бүрдээ аз жаргалыг мэдэрдэг бол тэр амьдралд байх ёстой зүйл

ikon.mn
2021 оны 12 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Эрдэнэт хивсээр гэрээ чимсэн нэгэн залуу гэр бүлийн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

Хүйтний улиралд дулаан байдлыг мэдрэх нь хүний эрүүл мэндэд эергээр нөлөөлж, сэтгэл зүйн хувьд тайван таатай мэдрэмжийг төрүүлдэг. Айл гэрийн тав тухыг бүрдүүлж, дуу чимээ тусгаарлан, хүйтний улиралд гэрийн дулаан хадгалах зэргээр таатай мэдрэмж төрүүлж гэрийг гэр шиг болгодог зүйл бол яах аргагүй хивс билээ. Энэ удаагийн дугаараар бид гэрийнхээ интерьер дизайны шийдлийг өөрөө гарган, тагтан дээрээ зураг зурж, номын тавиур хийх байдлаар амьдрах орчноо өөрийн гараар урласан бүтээлч бүсгүй М.Золбоотой ярилцлаа. 

-Өдрийн мэнд. Бага зай талбайтай орчныг минимал атлаа бүтээлчээр тохижуулснаа хуваалцсан постыг тань  хараад ярилцлага авахаар холбогдсон юм. Гэрийнхээ дотоод зохион байгуулалтыг хийхдээ танайх юуг чухалчилсан бэ?

-Манайх залуу гэр бүл, зай талбай багатай учраас аль болох эмх цэгцтэй,саруулхан, цэмцгэр байлгахыг зорьсон. Тиймээс тавилгуудын өнгөний зохицол, болон  загварт түлхүү анхаарлаа хандуулсан. Зөөлөн ягаан өнгө хүнийг тайвшруулдаг учраас ханын цаасныхаа өнгийг ягаан өнгөөр сонгосон. Харин тавилгын хувьд гал тогооны тавиураа дээш таазанд тулсан битүү хэв маягаар хийлгэсэн бол буйдангийнхаа өнгийг гал тогооны тавилгын өнгөтэй хослуулах маягаар бүрдүүлсэн.

-Таныхаар орчны тав тухтай байдал гэж юуг хэлэх вэ?

-Хүн өдрийн ихэнх цагийг дотор орчинд өнгөрүүлдэг. Гэр, ажил, сургууль гэх мэт. Ингээд бодохоор дотоод орчны тав тухтай байдал хүний амьдралд хэр нөлөөтэй байдаг нь ойлгомжтой. Гэрийн орчин уур амьсгал бол бидний тусгал байдаг шүү дээ. Гэрээ тохижуулсан байдал, бүрдүүлсэн орчноор нь тухайн хүний дотоод ертөнц, мэдрэмжийг ч олж харах боломжтой гэдэг. Миний бодлоор гэр орон бол тухайн гэр бүлийн үнэт зүйл, нандин дурсамжуудыг санагдуулдаг, тухтай, тохилог, аюулгүй орчин байх хэрэгтэй. Тав тухтай байдал гэж минийхээр гаднаас даарч орж ирээд хурдан дулаацдаг, сэтгэлээр унасан эсвэл ядарсан үедээ сэтгэл сэргээж, тайван мэдрэмжийг төрүүлэхийг хэлнэ.  Гэрийн орчин ямар байхаас сэтгэл гутрал нэмэгдэх, буурах эсэх шалтгаалдаг гэж боддог.

-Таны хамгийн дуртай хэсэг аль вэ?

-Манай гэр бүлийн гишүүдийн тухлах хамгийн дуртай хэсэг бол зурагтын өмнөх орчин буюу тухтай буйдан, зөөлөн хивс. Гэр бүлээрээ хамтдаа тоглох, хөгжилдөх, халуун дулаан уур амьсгал, тухтай байдлыг бүрдүүлэхэд хивс хамгийн чухал нөлөөтэй байдаг. Сэтгэл санаанд нийцсэн хивс олох амаргүй байсан. Бага зай талбайтай учир задгай хээг чухалчилсан. Учир нь хуучны дөрвөлжин хүрээтэй загварууд зайг улам багасгаж харагдуулдаг.

-Гэрийг яг гэр шиг болгодог, дотно санагдуулдаг зүйл юу вэ?

Өөрийн гараар бүтээсэн ямар нэгэн зүйлээр чимэглэмээр санагдаад ханын жижиг чимэглэлүүдээ хийсэн. Тагтан дээрээ зураг зурж, номын сангаа тавиураа хүртэл өөрсдөө хийсэн. Харах бүрдээ аз жаргалыг мэдэрдэг бол тэр амьдралд байх ёстой зүйл гэж боддог. 

-Гэрийнхээ интерьерийн загварт хивсээ хэрхэн тохируулан сонгож байв? 

-Хивс бол орчны дотоод засалд өнгө төрх, тохь тух нэмж  өгдөг чухал хүчин зүйл. Яг гэрээ тохижуулаад ирсэн чинь нэг л цулгуй, уйтгартай санагдсан. Тиймээс задгай хээтэй, өнгөлөг хивс дэвсье гэж бодсон. Манай шал бараан өнгөтэй учир хэт бараан өнгөтэй хивс сонгочхов уу даа гэж бодож байсан. Гэхдээ тийм байгаагүй. Будангийн дэвсгэрийг хивсний өнгөтэй хослуулж өгснөөр үнэхээр гоё зохицсон.

-Таны бодлоор гэрийн дотоод засал ямар байвал илүү таатай мэдрэмж төрүүлдэг вэ? Үүнд хивс хэр чухал үүрэгтэй вэ?

-Хамгийн дуртай байгаа зүйлээрээ л тохижуулах. Халуун ам бүлээрээ амьдрах хамгийн дотно дулаахан орчин гэр учраас юунд дуртай байна яг түүнийгээ олж авах хэрэгтэй юм шиг санагдсан. Би минимал хэв загварт дуртай. Айлд ороход л тухайн гэр бүлийн дотоод ертөнц харагддаг. Гэр бүлийн бүх гишүүдийн сонирхол, онцлогийг тусгасан, гишүүддээ ээлтэйгээр тохижуулах нь чухал. Засал чимэглэлийн материал, гүйцэтгэлийн чанар, өнгөний сонголт ч мэдээж чухал. Мөн тайвшруулж, амраах зориулалттай анхилам үнэр их чухал ач холбогдолтой санагддаг. 

Мэдээж хүссэн өнгө загварын хивсээр гэрийнхээ зай талбайг томруулж харагдуулах мөн таатай, тухтай мэдрэмж төрүүлэх боломжтой. 

-Яагаад Эрдэнэт брэндийн хивсийг сонгосон бэ, Эрдэнэт хивсний давуу тал нь юу вэ?

-Мэдээж цэвэр хонины ноосон хивсийг чухалчилсны дээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж бодсон. Дизайны хувьд сүүлийн үед классик хээ, загвараар хийж байгаа нь таалагдсан. Ноосон хивсэн дээр нарийн хээ гаргаж, урлаг болгож болдгийг бүтээгдэхүүнээрээ харуулж буй нь “Эрдэнэт хивс”-ийг сонгох шалтгаан болдог. Мөн бусад төрлийн дрож, шаллагааны материалуудтай харьцуулахад эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, удаан эдэлгээтэй, тав тухтай орчныг бүрдүүлэхээс гадна дулаан хадгалж, дуу чимээг тусгаарлах зэрэг маш олон давуу талтай.

 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.