Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

ДДЭШ-ийн хамт олон бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэлээ

ikon.mn
2021 оны 12 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

ДДЭШ компанийн хамт олон “Ирээдүйгээ гэрэлтүүлье” уриан дор төрөлхийн зүрхний гажиг эмгэгээс болон эмчлүүлж байгаа 1 хүүхдийн мэс заслын төлбөр болох 15 сая төгрөгийг “Зүрх мартахгүй” төсөлд хандивлалаа. Дэлхий дахинд түгээмэл тохиолддог эмгэгүүдийн нэг болох зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд манай улсад жилд дунджаар 1000 орчим төрдөг бөгөөд үүнээс 200-300 нь мэс засал хийлгэх нэн шаардлагатай байдаг байна. Хүндрэлийн хэмжээнээс шалтгаалаад зүрхний төрөлхийн гажигтай нярай ердөө 3-5 жил амьдрах боломжтой байдаг боловч бага насанд нь мэс засал хийвэл бүрэн эдгэрэх боломжтой байдаг. Тиймээс тохиромжтой цагт нь цаг алдалгүй хагалгаанд орох нь маш чухал юм.

Бусад улсад дунджаар нярайн зүрхний төрөлхийн гажгийг засах мэс заслын зардал 50-170 сая төгрөг хүрдэг бол Монголд хамгийн бага буюу 15 сая төгрөг болдог. Хэдий дотоодод мэс засал хийлгэх зардал харьцангуй хямд ч гэлээ ихэнх гэр бүлд өнөөдөр энэ хэмжээний мөнгийг шууд төлөх боломж байдаггүй аж. Яг одоогоор ЭХЭМҮТ-ийн хяналтад зүрхний төрөлхийн гажиг оноштой 2000 орчим нярай байгаа бөгөөд Б.Болдсайхан эмчийн санаачлан хэрэгжүүлж буй тус төсөл нь тэдгээр хүүхдүүдийг  төрөлхийн зүрхний гажиг оноштой хүүхдийг үнэ төлбөргүй  эмчлэх зорилготой билээ.

“Зүрх мартахгүй” төслийн баг болон “Хязгаараас чинад” багийнхан хамтран Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Төв, Увс, Дорнод, Архангай, Завхан, Сэлэнгэ, Дорноговь, Баянхонгор зэрэг аймгуудаас гадна, Кызыл, ОХУ Тувагаар явж тогтмол үзлэг хийдэг бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 5000 орчим хүүхдэд эмчийн үзлэг үнэгүй хийж, нийт 350 бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэжээ.

Зарим аймаг сумдад үзлэг хийж дуусаад буцаад ирчихсэн хойно төслийн мэдээллийг авч чадаагүй тухайн аймаг, сумын зарим иргэд “манай суманд хэзээ ирэх вэ” гэж асуудаг тухай Б.Болдсайхан эмч онцолж байсан. Тиймээс Монгол орон даяарх хамгийн олон хэрэглэгчтэй хиймэл дагуулын тоон телевизийн үйлчилгээ үзүүлэгч ДДЭШ-ийн хамт олон өөрсдийн технологийн онцлог давуу талыг ашиглаж монгол орны өнцөг булан бүрд “Зүрх мартахгүй”, “Хязгаараас чинад” төслийн талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэж, төслийн багийнханд тусалж байхаар боллоо.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.