Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын Хандгайт хилийн боомтоос Хятадын хил хүртэлх замыг барих төсөлд анхаарахыг Монголын талаас хүсэв

ikon.mn
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин оросын талын санаачилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Ш.Кара-Оолтой энэ оны энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын байранд уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын эдийн засаг, хил, бүс нутгийн болон парламент хоорондын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцож цаашид хоёр орны худалдааны эргэлтийг тэнцвэржүүлэх асуудалд бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж энэ чиглэлээр хамтарч ажиллах олон асуудалд анхаарч ажиллахыг чухалд үзлээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Ш.Кара-Оол, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд, ШХАБ болон Хамтын нөхөрлөлийн аюулгүй байдлын гэрээний байгууллагын орнуудын Парламенттай хамтран ажиллах талаар дурдав.

Түүнчлэн Оросын төрийн өмчит “Русгидро” компанид ажиллаж байсан хүний хувьд Эгийн голын УЦС-д анхаарал хандуулахыг хүссэн бөгөөд энэ асуудлыг Оросын талтай хамтарч шийдүүлэх хүсэлтэй буйгаа Элчин сайд илэрхийлэв.

Төрийн Думын орлогч дарга мөн хоёр орны бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Оросын Хандгайт хилийн боомтоос Хятадын хил хүртэлх замыг барих төсөлд анхаарахыг Монголын талаас хүслээ хэмээн ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлэв.

Зураг
13 | 18 | 17 цаг