Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнхтүвшин: RE/MAX Mongolia үл хөдлөхийн салбарыг стандарттай болгосон 

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 20
Сурталчилгаа

RE/MAX Infinity брокер эзэмшигч Д.Мөнхтүвшин

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Үл хөдлөхийн салбарт ажиллаад хэр удаж байна вэ?

Намайг Д.Мөнхтүвшин гэдэг. Би энэ салбарт зургаа дахь жилдээ ажиллаж байна. 2015 оноос эхэлж үл хөдлөхийн зуучлалын салбарт өөрийн компаниа байгуулаад бизнесээ эхлүүлсэн.

 

-Таныг RE/MAX-ыг МОНГОЛД нутагшуулах төсөлд ажилласан гэж сонссон?

Манай оффис бүсийн гурав дахь брокер оффис нь болсон. Одоо манайх 67 дахь оффисоо нээсэн. Анх биднийг эхлэхэд зуучлалын салбар явж л байсан. Тодорхой хэмжээнд эхэлж буй салбар байсан. Хамгийн гол нь тодорхой стандарт, сайн тогтоогүй байсан. Өөрөөр хэлбэл зуучлал гэдэг нь хүмүүст яг ямар үйлчилгээ үзүүлэх ёстой юм гэдэг стандарт хараахан тогтоогоогүй байсан.  Дээрээс нь зуучлалын агент гэдэг  хүн нь ямар хүн байх ёстой юм, ямар сургалтуудыг авах ёстой,  яаж ажиллах ёстой гээд үйлчилгээний стандарт хараахан тогтоогүй байсан учраас хамгийн анх үйлчилгээний стандартыг тогтоох, эрх зүйн орчин, этик ёсзүй дүрэм гэдэг зүйлийг бий болгож бид баримталж эхэлсэн. Түүгээрээ бид маш их зүйлийг хийсэн. Эхний бараг гурван жил энэ системийг бий болгох гэж эхний 10 оффис маш их зүйлийг хийсэн. Одоо ч гэсэн тэр оффисууд маань байдаг. Бүгдээрээ маш амжилттай явж байна. Миний хувьд Ремаксын бүсийн хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан гэж боддог. Ялангуяа Ремаксын сургалтын системийг Монгол дахь хууль эрх зүйн орчинтой нийцүүлж, дүрэм журмыг нь гаргахдаа хөрсөн дээр нь буулгаж, дараа нь гаргасан сургалтын системээрээ агентууд, брокеруудаа сургаж эхлэхэд сургагч багшаар ажиллаж эхэлсэн. Одоо ч гэсэн брокеруудын болон агентуудын сургалтад ахисан түвшний мэргэжлийн хичээлүүдийг заадаг. Америк дахь төвөөс Магадлан итгэмжлэгдсэн сургагч багш. 1000 гаруй агентуудад багшилсан байна шүү эргээд бодоход.

-Яагаад RE/MAX гэж ?

Яагаад RE/MAX-ыг сонгосон бэ гэхээр RE/MAX-ын өөрийнх нь консефт бол өөрийнхөө цаг хугацаанд тохируулж, илүү бизнес эрхлэгчдийнхээ цаг хугацааг хэмнэх, илүү үр өгөөжтэй ашиг орлогыг олох боломжтой тэр бизнес модулийг олгодог учраас RE/MAX-ыг сонгож, бизнесээ эхлүүлсэн.

-ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БИЗНЕС ЦАГ ХУГАЦААНД БАРИГДАХГҮЙГЭЭР ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖТОЙ БИЗНЕС-

Би Америкт АЙ ТИ ийн чиглэлээр сургууль төгссөн. Тухайн үед сурч байхад манай найз нар реалтор хийдэг байсан. Тэр хүмүүсийн ажлыг судалж байхад цаг хугацаанд баригдахгүйгээр өөрийнхөө боломжит орлогыг олдог. Тухайн орлого нь ямар нэгэн байдлаар тоонд хязгаарлагдахгүйгээр орлого олох боломжтой бизнес модулийг олгодог. Тэр утгаараа энэ бизнесийг сонгосон гол шалтгаан тэр байдаг. Нөгөө талаар энэ бизнес нь урт хугацаандаа үр өгөөж нь илүү нэмэгддэг.  Хэрвээ тухайн агент нь, тухайн компанийн хариуцаж байгаа брокер нь сайн системээр, сайн модулаар компаниа болон бизнесээ авч явж чадах юм бол байнгын орлоготой болох боломжтой тэр боломжийг бүрдүүлж өгдгөөрөө  давуу талтай.

 

-RE/MAX-ын Франчайз эрхийг хэн эзэмших боломжтой вэ?

Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, энэ бизнесийг ойлгож чадах залуучууд, илүү холыг харж байгаа бизнесменүүд гээд хүмүүст нээлттэй. Үл хөдлөх хөрөнгийн бизнест маш их боломж байгаа ч энэ бизнес хүн болгонд зориулагдаагүй гэдгийг санах хэрэгтэй.

Олон улсын франчайз бизнесийн эрхийг авахад олон шаардлагуудыг давах хэрэгтэй болно.

Аливаа бизнест заавал тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт байх ёстой. Дор хаяж багадаа л гэхэд 100, 200  саяар хэмжигдэнэ. Харин хувь хүний чадамжийн хувьд хүнтэй ажиллаж чаддаг, хүнийг ойлгох чадвартай байх ёстой. Манай салбарын нэг онцлог бол бид агентуудтай хөдөлмөрийн гэрээ биш, хамтран ажиллах гэрээг хийдэг. Хүнийг хий гэж удирдахаасаа илүү яаж хийлгэх вэ, яаж мотиваци өгч тэр хүнээр илүү баялгийг бүтээлгэх вэ гэдэг зүйлийг баримталдаг. Хүмүүсийн харилцааг зохицуулж чадах өндөр ур чадвартай,  хүмүүжил сайтай ч гэдэг юм уу товчхондоо итгэлийг дааж чаддаг,  иймэрхүү чадваруудыг эзэмшсэн хүн энэ бизнест хамгийн амжилттай явдаг. Мөн таны бизнес төлөвлөгөө батлагдах шат бий. Энэ бизнест хэн нэгэн компанийг гэхээс илүү хувь хүнийг нь үнэлж эрхийг олгодог бизнес гэж хэлж болно.

Франчайз эрх эзэмших хүсэлтэй хүмүүсийн хувьд энэ бизнест оруулж буй хөрөнгө цэвэр өөрийн хөрөнгө үү гэдгийг үнэлдэг том систем франчайзын том компаниудад байдаг.  Гэмт хэрэгт холбогдож байсан уу ?, татварын асуудал, өртэй юу ? Улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой юу ? Хөрөнгө оруулалт хийж буй хөрөнгө нь өөрийн цэвэр хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө мөн үү ?  гэдгийг Ремакс Лондон дахь хуулийн компаниар үнэлүүлдэг юм билээ. Ажиглаад байхад иймэрхүү комплайнсын шалгууруудыг үнэлдэг сайн хуулийн фирмүүд Лондонд их байдаг юм билээ. Ер нь олон шалгуурыг давж байж энэ эрхийг авдаг.

Одоогийн байдлаар Ремакст франчайз эрхийг нь авсан 67 оффис байгаа, харин үүний цаана энэ эрхийг эзэмших хүсэлтээ гаргасан 200 гаруй хувь хүн байгууллага энэ эрхийг тодорхой олон шалтгаануудын улмаас авч чадаагүй байдаг.  

 

-САЙН БАГ БҮРДҮҮЛЭХИЙН ТУЛД БАГИЙН СОЁЛЫГ ЭХЛЭЭД ЗӨВ ТОДОРХОЙЛОХ НЬ ЁСТОЙ -

-БИЗНЕС бол багийн ажил гэдэг. Таны хувьд багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?

Одоогийн байдлаар манай брокер оффис 30 гаруй агентуудтай. Багийг бүрдүүлнэ гэхээс илүү багийн соёлыг яаж тогтоож байгаагаасаа хамаардаг. Тэр багт хэн байна гэхээсээ илүү тэр багийн  соёлыг бүрдүүлэх нь өөрөө хамгийн түрүүний том ажил болдог.  Тэгэхээр хамгийн түрүүнд багийн соёлыг хийж чадах юм бол тэр багт ямар ч хүмүүс орж ирээд удаан хугацаанд үр өгөөжтэй ажиллах боломж байдаг гэсэн үг. Тэгэхээр багийн соёл, багийн зарчим, багийн зорилгыг маш сайн тодорхойлсон байх ёстой. Дээрээс нь багийн хамгийн гол асуудал бол ахлагч.  Удирдагч өөрөө зөв бодолтой, эрх тэгш байдлыг илтгэсэн, ил тод байдлыг бий болгосон бүх хүмүүстэй ижил төвшинд харьцах, ажлыг зөв хуваарилж чадах юм бол ямар ч багийг ямар ч хүн аваад явах боломжтой гэсэн үг. Багт ахлагч муу байх юм бол багийн гишүүд ямар ч сайн байсан нэг тал руу хандаж,  нэг зүг рүү харж алхаж чадахгүй гэсэн үг. Хүн өөрөө ямар хандлагатай хүн байна. Энэ бизнесийг энэ системийг, энэ байгууллагыг хэр ойлгох чадамжтай юм бэ гэдгийг би хамгийн түрүүнд хардаг гэсэн үг.

-ИРГЭД ХҮССЭН БАЙРАА ОЛОХОД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗУУЧЛАГЧИД ТУСАЛДАГ-

-Зуучлал гэхээр дундаас нь мөнгө олдог гэх ченжүүдийн бий болгосон хандлага нийгэмд одоо ч байна. Энэ талаар?

Монголд бол зууч гэдэг үгийг маш их хэрэглэдэг. Яг үнэндээ хоёр хөрөнгийн эзнийг холбож байгаа тийм л үйлдлийг бид хийж байгаа гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгө нь өөрөө маш их учир явдалтай, бичиг цаасны ажил ихтэй. Энэ бүх үйл ажиллагааг энгийн иргэн хийхэд маш их алдаа гардаг. Иргэн байраа зарахад яг зөв хүндээ зарж байна уу, эсвэл байр хайж байхад зөв байраа олж,  өөрийнхөө хүссэн мөнгөн хөрөнгөнд таарсан хөрөнгийг олж авахын тулд зайлшгүй мэргэжлийн боловсон хүчин тусалж ажиллана гэсэн үг юм. Бизнес хийдэг хүмүүс бүгд мэдэж байгаа. Аливаа бизнесийг хийхэд тодорхой хэмжээний өртөгтэй, орлоготой, ашигтай байх ёстой байдаг. Бизнес болгон өөрийн гэсэн тогтсон ашигтай байдаг гэсэн үг. Тэгэхээр манай компани ямар нэгэн эзний хөрөнгийг борлуулснаараа тодорхой хэмжээний шимтгэл авдаг, тэр шимтгэл нь өөрөө зах зээл дээр тогтсон хувийн тоо л байдаг. Тэр нь нэг оронд л хязгаарлагддаг. Ер нь 5 болон түүнээс доош хувийг тухайн байрны эзнээс шимтгэл болгон авдаг гэсэн үг. Тэр бол тухайн байр зарж байгаа хүний цэвэр өөрийнх нь гаргаж буй зардалтай яг ижил дүйцэхүйц мөнгө байдаг.  Цаг хугацаа, боломж, стресс гээд л тооцвол маш олон хэмнэлтийг хийж боломжуудыг гаргаж чадсан байдаг. 

Ганцаараа яваад өөртөө байгаа 10 боломжоосоо сонгох уу , мэргэжлийн хүнд хандаад 15,000 гаруй үл хөдлөх хөрөнгийн датанаас өөртөө тохирсныг сонгох уу гэдэг л сонголтын асуудал юм. Яг одоо манай Ремаксын дата баазад нийт 117,000 гаруй үл хөдлөх хөрөнгийн дата мэдээлэл байгаагаас 15,000 гаруй нь идэвхтэй буюу яг одоо худалдаж борлуулахаар захиалга өгөгдсөн хөрөнгүүд байна.

Одоогийн байдлаар 10 хүний 5 нь үл хөдлөх хөрөнгийн зуучлал гэдэг ажлыг, бизнесийн салбарыг сайн ойлгодоггүй гэсэн судалгаа гарсан байна лээ. Бүх л улс оронд энэ бизнес ийм л хөгжлийг туулж ирсэн байдаг. Цаг хугацаа явах тусам хүмүүс энэ бизнес, давуу талуудыг нь сайн ойлгодог болох болно. Тиймээс энэ салбарт ажиллаж буй залуус зөвхөн өөрийн бизнесээ хийх биш зах зээлд мэдээлэл, боловсрол, мэдлэг түгээх ажлыг давхар хийж явдаг даа.

 

-ХУВИЙН АМЬДРАЛЫН ЦАГИЙГ АЖЛЫНХАА ЦАГААС ЯЛГАЖ САЛГАХ ХИЙХ БОЛОМЖТОЙ БИЗНЕС-

-Таны гэр бүлийн хүн агент. Харин та брокер эзэмшигч. Тэгэхээр танай гэр бүл улсынхаа үл хөдлөхийн зах зээлд өөр өөрсдийн амжилтаар өнгө нэмж явна. Ажил амьдралынхаа балансыг хэрхэн яаж тааруулдаг вэ. Манай залуучууд ажлаа эсвэл  амьдралаа аль нэгийг нь орхигдуулаад байх шиг санагддаг.

Миний хувьд энэ тал дээр хангалттай балансыг нь тааруулж явж чаддаг гэж боддог шүү. Би долоо хоногийн таван өдөр л ажилладаг. Хоёр өдөр нь гэртээ амардаг. Оройн цагаар байнгын гэртээ байж чаддаг. Өглөө хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг, авдаг. Тэр бүх зүйлийг зохицуулж хангалттай эхнэртээ бас цаг  гаргаж чаддаг гэж боддог. Бас төрийн бус байгууллагуудад өөрийн тодорхой хэмжээний цаг заваа зарцуулж нийгэмдээ өөрийнхөө хувь нэмрийг оруулдаг. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбоондоо гүйцэтгэх захирлаар мөн ажиллаж байгаа. Салбарын залуучуудаа нэгтгэж ажиллах том зорилгын төлөө ажиллаж яваа. 

RE/MAX-ын хөдлөх хөрөнгийн бизнесийн давуу тал нь өөрийнхөө хувийн амьдралын цагийг ажлынхаа цагаас ялгаж салгах боломжтой бизнес. Яагаад гэвэл цагт баригддаггүй ажил. Өглөөний 08:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл нам суудаг ажил биш. Дундуур нь хувийн амьдралаа амжуулаад, ажлаа хийгээд орлогоо олох бүрэн боломжтой байдаг.

Ялангуяа эмэгтэй агентууд энэ салбарт маш их бий. Эмэгтэй хүн гэр бүлийн үүрэг хариуцлага бас ихтэй байдаг учраас гэр бүлдээ цаг их гаргах хэрэгтэй байдаг. Ер нь эрэгтэй хүн ч тэр. Тиймээс хүүхдээ хүргэж өгчхөөд дараа нь ажил дээрээ ирээд дахиад хүүхдээ хичээлээс нь аваад орой нь ажилладаг ч гэдэг юм уу цагаа их зөв зохицуулах боломжтой. Харин зарим залуучууд цагийн менежмент их муу санагддаг. Гол ажлаа түрүүлж хийх, гол ажлаа гол цагтаа хийх, магадгүй ач холбогдол багатай ажлаа дараа нь хийх ч гэдэг юм уу гэх мэт цагийн менежментдээ тааруу юм болов уу гэж хардаг. Дээрээс нь үндсэн ашгийн төв ажлаа түрүүлж хийх гэдэг дээр илүү төвлөрдөг. Залуучууд ч гэсэн үүн дээр төвлөрч ажиллавал илүү амжилттай явах бүрэн боломжтой. 

 

- Бидний урилгыг хүлээн авч,  цаг гаргаж өөрийн бизнес , амьдралын талаар хуваалцсанд баярлалаа.

Танд амжилт хүсье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.