Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Байгал нуур орчимд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг болон Улаанбаатарт мэдрэгджээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Оросын Холбооны Улсын Улаан-Үд хот, Байгал нуур орчимд Ө-51°38’24.0”, У-105°24’36.0” арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 21:44 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаарх мэдээллийг 21:51 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.

Тус газар хөдлөлтийн чичирхийллийн улмаас хохирол учирсан эсэхийг Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан орон нутгийн иргэдээс тодруулахад, "Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.