Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Ц.Нарантунгалаг  Италийн  ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Ц.Нарантунгалаг энэ сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сержо Маттареллад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Италийн Ерөнхийлөгч С.Маттарелла Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа Элчин сайд Ц.Нарантунгалагийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Итали Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг болохыг онцлов. Тэрбээр хоёр орны улс төрийн харилцаа өргөжиж буйг дурдан, хоёр талын худалдаа, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч С.Маттарелла Монгол, Италийн харилцааг өргөжүүлэх, ялангуяа эдийн засаг, соёлын салбарт хамтын ажиллагааны өргөн боломж байгааг онцолж, энэ оны 6 дугаар сард зохион байгуулагдсан Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын ээлжит хуралдаанаар яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгоход Италийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам, бусад холбогдох төрийн байгууллагууд дэмжлэг үзүүлэх болно гэв.

 

Эх сурвалж: ГХЯ