Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 172, түр 13 цэг ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 172, түр 13 цэгт 187 багийн 862 эмч, ажилтан ажиллаж, 6,600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 23,
  • II тунд 47,
  • нэмэлт сэргээх тунд 1,256 буюу нийт 1,326 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 39.1 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 2,981 жирэмсэн эх, 12-15 насны 68,169, 16-17 насны 26,857 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7