Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхийлөгч Бээжингийн олимпыг бойкотлох хөдөлгөөнд нэгдэхгүй гэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

2022 оны хоёрдугаар сард зохион байгуулагдах Бээжингийн өвлийн олимпын наадамд дипломат хориг тавьж байгаагаа АНУ-ын засаг захиргаа саяхан зарласан билээ.

Уг хөдөлгөөнд одоогоор Их Британи, Канад, Австрали улсууд нэгдээд байна.

Эдгээр улсуудын тамирчид олимпын наадамд өрсөлдөх бол засгийн газрууд нь ямар нэг албаны болон дипломат төлөөлөгчөө оролцуулахгүй юм.

Хориг тавих болсон шалтгааныг Шинжаан дахь хүний эрхийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа.

Хятадын засгийн газар хоригт нэгдсэн улс орнууд “алдаатай шийдвэрийнхээ үнийг төлөх болно” хэмээн хатуу анхааруулсан юм.

Одоогоор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш урилгыг хүлээн авч, Бээжин 2022 наадмын нээлтийн ажиллагаанд оролцохоо мэдэгдсэн байна.

Тэгвэл өчигдөр Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон олимпын хоригт нэгдэхгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.

“Энэ асуудлыг улс төржүүлээд хэрэггүй гэж би бодож байна. Ялангуяа ямар ч ач холбогдолгүй, бэлэгдлийн чанартай хориг арга хэмжээ авах бүр ч хэрэггүй” гэж Макрон өчигдөр Парист болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Бээжин 2022 өвлийн олимпын наадам ирэх оны хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны хооронд үргэлжлэх юм.

 

Эх сурвалж: BBC