Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн үйлчлэгч, манаач, тогооч зэрэг төрийн үйлчилгээний ажилчдыг шилжүүлэхийг эсэргүүцэв

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний ангилал зэрэглэлийн ажилчдыг орон нутагт шилжүүлэхтэй холбогдуулан Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос мэдээлэл хийлээ.

Уг хуралд нийслэлийн 266 цэцэрлэгийн 3,000 гаруй ажилчны төлөөлөл оролцсон бөгөөд Засгийн газар, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж буйгаа онцоллоо. 

“Гаргасан шийдвэрээ нээлттэй хэлэлцүүлж, тодорхой тайлбарлаж, ямар хуулийн хүрээнд ямар зорилготой гаргаж байгаагаа олон нийтэд мэдээлэхийг шаардаж байна” хэмээн Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг байр сууриа хэллээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр “Бидэнд орон нутаг руу ажилчдыг шилжүүлэхтэй холбоотой ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд ам дамжсан яриа гэж ойлгосон. Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд есдүгээр сараас энэ асуудлаар ярьж эхэлсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд БШУЯ-нд төсвийн хуваарилалттай танилцсан. Тэр үед орон нутагт төрийн үйлчилгээний ажилчдыг шилжүүлэхтэй холбоотой зардал гээд тодорхой мөнгө тавьсан байсныг хараад ажилчид маань стресстэж, нойргүй хонож байгаа энэ асуудлыг хараад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих нь үнэн юм байна гэж итгэсэн.

Энэ асуудлыг тодорхой болгож өгөхийг хүссэн албан бичгийг холбогдох газарт нь явуулсан ч тодорхой хариу өгөөгүй. Төрийн үйлчилгээний ажилчид 470-570 мянган төгрөгийн үндсэн цалин авч ажилладаг бөгөөд 50-аас дээш насныхан ихэнх хувийг нь эзэлдэг.Улаанбаатар хотод гэхэд 266 цэцэрлэгийн 3,399 ажилчин үүнд хамрагдахаар байгаа юм. Ингэж шилжихээр ажлын байрны баталгаа алдагдах, нийгмийн хамгаалал алдагдаж амьдрал нь дордоно.

30 гаруй жил улсад ажиллачхаад өнөөдөр хашаагүй, орон гэргүй олон хүн ажиллаж байгаа. Тэтгэвэрт гарахад хэдхэн жил дутуу хүнийг хаана ажилд авах билээ. Улсад ажиллаад гарахдаа хэдэн төгрөг авч гараад хашаа авчих юм байна гэж өдийг хүртэл итгэж ирсэн итгэлийг нь ингэж алдуулж болохгүй. Иймээс Засгийн газар болон холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлэх гэж байна. Хүмүүсийг бараа таваар мэтээр нэг л өдөр нэг газар руу шилжүүлэх гэж байгаагаа зогсоохыг шаардаж байна” гэв.

Үйлчлэгч, манаач, тогооч зэрэг ажилчид байж хэмээн нэг баг болсноор цогц үйлчилгээг хүүхдүүдэд хүргэдэг

 
Гэрэл зургийг MPA.mn

СӨБ-д 30 гаруй жил ажилласан багш нарын төлөөлөл “Цэцэрлэгт багш, туслах багш, арга зүйч, эрхлэгч дөрөв суучхаад хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг юм биш. Үйлчлэгч, манаач, тогооч зэрэг ажилчид байж хэмээн нэг баг болсноор цогц үйлчилгээг хүүхдүүдэд хүргэдэг. Манаач өглөө эрт ирж цэцэрлэгээ нээгээд хүүхдүүдээ угтаж авахдаа бэлдэнэ. Үйлчлэгч гадна, дотно талбайг цэвэрлэж хүүхдүүдийг цэвэр аюулгүй орчинд сурч хүмүүжих боломжоор хангах жишээтэй. Үүнийг ойлгохгүй байгаад харамсаж байна” гэлээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Нэг цэцэрлэгт баг болж ажиллаж байгаа хүмүүсийг төрийн зарим чиг үүргийн байгууллага, болон хувийн хэвшилд шилжүүлбэл цэцэрлэгийн чанар үйлчилгээ дордохоос эхлээд олон асуудал байна. Төрд ажиллаад гарахдаа 10, 20 жил ажиллаад ганц удаад авдаг хэдэн төгрөгөө хүлээж байгаа хүмүүс ч их байгааг ойлгох хэрэгтэй” гэв.

Зураг
13 | 16 | 17 цаг