Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Энтони Фаучи: АНУ-д Oмикрон хувилбар тархах нь гарцаагүй. Гол нь бэлтгэлтэй байх

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт ABC сувгийн “This Week” хөтөлбөрт оролцохдоо АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи коронавирусийн шинэ хувилбар Омикроны талаар байр сууриа илэрхийлжээ.

“Уг хувилбар манай улсад тархах нь гарцаагүй. Хэр зэрэг бэлтгэлтэй байх вэ? гэдэг нь чухал. Хэзээ, хаанаас нэвтэрсэн ч бид бэлтгэлээ сайн хангасан байх шаардлагатай” гэж Фаучи ярьсан байна.

Омикрон хувилбарыг сайн таньж мэдэхэд хоёр долоо хоногийн хугацаа шаардлагатайг тэр өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон түүний цар тахалтай тэмцэх багийнхантай уулзахдаа хэлсэн гэнэ.

Ямар ч тохиолдолд вакцин шинэ хувилбараас тодорхой хэмжээнд хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн Фаучи нэмэлт тунд хамрагдсан тохиолдолд вирусийн эсрэг хамгийн сайн дархлаа тогтохыг онцолсон байна.

Тиймээс вакцинжуулалтад бүрэн хамрагдаагүй байгаа хүмүүст яаралтай хамрагдахыг зөвлөжээ.

“Миний байнга хэлдэгчлэн бид хамгийн муу тохиолдолд ч бэлтгэлтэй байх ёстой. Хүмүүсийн төсөөлж байгаа шиг нөхцөл байдал муудахгүй ч байх боломжтой. Ямар ч тохиолдолд бид шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоонд суурилсан шийдвэрийг гаргах болно” гэж доктор Фаучи хэлжээ.

 

Эх сурвалж: CNBC

 

Зураг
13 | 18 | 17 цаг