Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Тухайн иргэний зорчсон улсад шинэ мутацтай халдвар бүртгэгдсэн, тархсан бол эх орондоо ирэхэд нь арав хоног тусгаарлана"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ хувилбар болох "Омикрон" мутац олон улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК зарим шийдвэрийг гаргаад байна. 

Гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан "Гадаад улс руу аялах гэж байгаа иргэд онц шаардлагагүй бол аялахгүй байна уу. Хэрэв аялаад, тухайн улсад нь шинэ мутацтай халдвар бүртгэгдсэн, тархсан тохиолдолд тухайн иргэнийг эх орондоо ирэхэд /Монгол Улсад ирэхэд/ өөрийнх нь зардлаар арав хоног тусгаарлана.

Манай улс гаднын улсад иргэдээ зорчуулахгүй гэх хязгаар тавихгүй ч зорчсон улсдаа очоод хүнд нөхцөл байдалд орох эрсдэлээс сэргийлж, уг асуудалд анхааран ажил, амьдралаа зохицуулахыг хүсье.

Хилээ бүрэн хааж байгаа улс орон байхгүй. Халдвар бүртгэгдсэн улс орноос ирэх нислэгийг хязгаарлаж байгаа. Нэгэнт гадаадад зорчсон өөрийн улсыг иргэдийг эх орондоо хүлээн авахаас өөр арга байхгүй. Хүлээн аваад тусгаарлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна" гэв. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "10 хоногийн тусгаарлалтын хугацаанд гурав болон зургаа дахь хоног дээр буюу хоёр удаа шинжилгээ авна" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/240279391504970