Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгч вакцины гурав дахь тунгаа тариулжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунгаа тариулсан талаар Ням гарагт мэдээлжээ.

Россия 24 сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо Путин “хоёр цагийн өмнө би нэмэлт тунгаа тариуллаа” гэж ярьсан байна. Спутник вакцины нэмэлт тунг тариулахад биед нь ямар нэг хүндрэл үүсээгүйг тэр бас хэлжээ. Путин энэ оны хавар вакцины бүрэн тунд хамрагдаж байсан юм.

Хэдийгээр ОХУ коронавирусийн эсрэг үйлчлэлтэй хэд хэдэн вакцин бүтээснээ зарлаад байгаа ч иргэдийн хамрагдалт бага байна. Тус улсын хүн амын 36.7 хувь вакцины бүрэн тунд хамрагдсаныг албаны эх сурвалжууд харуулжээ.

Сүүлийн байдлаар ОХУ-д коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 9.3 саяыг давж, 258,000 гаруй хүн нас барсан нь Европ тивийн хамгийн муу үзүүлэлт болж байна.

Оросын эрдэмтэд одоо хамрын хөндийд цацах буюу дусаадаг вакцины хувилбарыг бүтээж, туршиж байгаа гэсэн мэдээлэл бий. Өчигдөр ярихдаа Путин энэхүү шинэ хувилбарын туршилтад оролцоход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: AFP