Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 27.3 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд өчигдөр 1,719 хүн коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан тухай УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ. 

Дээрх иргэдийн 

  • 25 нь I тунд,
  • 43 нь II тунд хамрагдсан бол 
  • 1,651 нь нэмэлт сэргээх тунг хийлгэжээ.

Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.3 хувьтай боллоо.

Мөн зорилтот бүлгийн буюу 2,966 жирэмсэн эх, 12-15 насны 67,860, 16-17 насны 26,686 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна. Энэ нь нийслэлийн 12-15 насны хүүхдүүдийн 76.3 хувь, 16-17 насныхны 78.7 хувь нь уг вакцины бүрэн тунд хамрагдсан гэсэн үг юм.

Зураг
13 | 18 | 18 цаг