Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Тогтвортой санхүүжилтийн хүрээ 

ikon.mn
2021 оны 11 сарын 19
Сурталчилгаа
 

Худалдаа, хөгжлийн банк нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилго, мөн Парисын Хэлэлцээрийн зорилгыг хангаж, ногоон эдийн засгийг бий болгоход хувийн хэвшлийн байгууллагуудыг манлайлж, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын хувийн хэвшлийн анхны тогтвортой санхүүжилтийн санаачилга болох "Climate 30+Cанаачилга: Ногоон сэргэлт” хөтөлбөрийг боловсруулан 2021-2030 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголдоо анх удаа Тогтвортой санхүүжилтийн хүрээг боловсруулж, тус хүрээний дагуу ногоон болон нийгмийн шинж чанартай зээлийг олгож эхэлсэн бөгөөд байгаль орчин, нийгмийн хамгааллын удирдлага болон хүйсийн эрх тэгш байдлын хүрээнд Монгол улсдаа үргэлж анхдагч банк байсаар ирсэн ба одоо тогтвортой хөгжлийн хүрээнд мөн адил анхдагч нь болж байна. 

Тус Тогтвортой санхүүжилтийн хүрээг Ногоон бондын зарчим, Нийгмийн бондын зарчим болон Тогтвортой хөгжлийн бондын удирдамжтай нийцэж байгаа эсэх дээр хөндлөнгийн үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий Moody’s-ийн хараат компани V.E /Vigeo Eiris/-ээр гаргуулсан анхны  байгууллага бөгөөд “Тогтвортой” гэсэн үнэлгээг аваад байна. 

Тогтвортой санхүүжилтийн хүрээний зорилго нь тогтвортой, ногоон хөгжлийг хангах болон нийгмийн хөгжлийн шинж чанартай эх үүсвэрийг татах, зээл олголтын чиглэл, хамрах хүрээ, тавигдах шаардлага, үр дүн, хяналт, тайлагналтын зарчмыг тодорхойлоход оршино.