Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, бодис болон давс цацаж эхэлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхан үүрээс эхлэн хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ.  Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж буй юм.

Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ.

Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөц хангалттай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа аж.

Аж ахуйн нэгж, албан байгууллагууд үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж гадна орчныхоо цасыг цэвэрлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.