Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Мянганы Сорилтын Сан: Худалдан авах ажиллагааны зарлал

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 19
Сурталчилгаа
 

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ 

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн үйлчилгээ

Гэрээний дугаар: MCA-M/ICS/007

Улаанбаатар хот, Монгол Улс

2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан Компакт гэрээний хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ, бусад холбогдох баримт бичигт заасан Компакт гэрээний санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх эсвэл Компакт гэрээний хөрөнгө оруулалтын санхүүжилтээс зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой. 

Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн  хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхыг сайжруулах төсөл багтана.

Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Тус сонгон шалгаруулалтад байгууллага, компани, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг хүлээж авахгүй.

Бие даасан зөвлөх нь дараах ур чадвар, ажлын туршлагад тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Барилгын болон механик инженер эсхүл усны барилга байгууламж, инженерийн чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Нийт 25-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх ба үүнээс 15-аас доошгүй жилд  нь ус цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажилд оролцсон туршлагатай байх; 
  • Хаягдал ус цэвэршүүлэх, ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл/ барилгын 3 буюу түүнээс дээш тооны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцсон туршлагатай байх;
  • Усны салбарт, ижил төстэй түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын тендерийн санал үнэлж байсан туршлагатай байх ба олон улсын донор байгууллагын санхүүжүүлсэн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, компьютерын хэрэглээний Microsoft Word, Excel программуудыг эзэмшсэн байх зэрэг багтана. Түүнчлэн Бие даасан зөвлөх нь Үнэлгээний хорооны гишүүдийн цахим хуралд оролцох боломжтой байх шаардлагатай.

Зөвлөхийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт, зөвлөхийн саналд хавсаргах шаардлагатай баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

Зөвлөхийг МСК-ын цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамж (https://www.mcc.gov/ppg)-д заасан Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргаар шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Request for RFA for ICS to Review Bids submitted for Wastewater Recycling Plant Design-Build” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичгийг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.

Энэхүү зөвлөх сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17.00 цагаас өмнө сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөхүүдэд хүргүүлнэ.

Зөвлөх нь өөрийн намтар, ур чадварын мэдээлэл зэргийг агуулсан саналыг Улаанбаатар хотын цагаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг (RFA)-т заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба цахим шуудан/хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.


МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН


 

MILLENNIUM CHALLENGE ACCOUNT-MONGOLIA

REQUEST FOR APPLICATIONS

Individual Consultant’s Services to Review Bids submitted for Wastewater

Recycling Plant Design-Build

Contract number: MCA-M/ICS/007

Ulaanbaatar, Mongolia

November 19, 2021

The United States of America, acting through the Millennium Challenge Corporation (“MCC”) and the Government of Mongolia (the “Government”) have entered into a Millennium Challenge Compact for Millennium Challenge Account assistance to help facilitate poverty reduction through economic growth in Mongolia (the “Compact”) in the amount of 350 million USD (“MCC Funding”).  The Government, acting through Millennium Challenge Account-Mongolia (the “MCA-Mongolia”), intends to apply a portion of the Compact Funding to eligible payments under a contract associated with this Request for Application. Any payments made by the MCA-Mongolia under the proposed contract will be subject, in all respects, to the terms and conditions of the Compact and related documents, including restrictions on the use and distribution of MCC Funding. No party other than the Government and the MCA-Mongolia shall derive any rights from the Compact or have any claim to the proceeds of Compact Funding. The Compact and its related documents can be found on the MCC (www.mcc.gov) and MCA-Mongolia website (https://mca-mongolia.gov.mn/).

The Compact will assist the Government in meeting the projected demand for water in the capital city of Ulaanbaatar for residential consumers and commercial and industrial users through a Water Supply Project, consisting of three closely related investment activities:

  • A Downstream Wells Activity, to construct new groundwater wells with attendant transmission lines, reservoirs, and an advanced water purification plant (“AWPP”);
  • A Wastewater Recycling Activity, to construct a new wastewater recycling plant and pipelines to provide high-quality treated wastewater that can be used instead of fresh water by water-intensive industries, thereby increasing the amount of fresh water available for household consumption; and
  • A Water Sector Sustainability Activity, to support policy reforms, capacity building, and technical assistance to improve the long-term sustainability of Ulaanbaatar’s water supply.

MCA-Mongolia now invites applications from eligible Individual Consultants to provide individual consultant services to review the Bids submitted for Wastewater Recycling Plant Design-Build. Please note that MCA-Mongolia will not consider companies and firms for this procurement. 

The consultant is expected to have the following qualifications and experience:

  • The Consultant shall hold a minimum of a Bachelor’s degree or equivalent in a Civil or mechanical engineering or its subsequent fields related to water sector.
  • A minimum of 25 years work experience, which 15 years of it should be involvement in construction and design of wastewater or water recycling plants.
  • Significant involvement in a minimum of three (3) design and/or construction of wastewater treatment or water recycling plant projects.
  • Experience in evaluation of large work procurements based on D&B contracts in water sector. Work on international donor funded projects preferred but not required;
  • The consultant should be fluent in spoken and written English and able to use Microsoft Word and Excel. The consultant must be available to use video conferencing.

Detailed Terms of Reference and Submission Documents are included in the Request for Application (RFA) Document.

Consultants will be selected under the Individual Consultant Selection (ICS) method in accordance with the procedures set out in the MCC Program Procurement Guidelines that are provided on the MCC website (https://www.mcc.gov/resources/doc/program-procurement-guidelines).

To register and request the complete RFA, interested Consultants should send an e-mail with the subject line “Request for RFA for ICS to Review Bids submitted for Wastewater Recycling Plant Design-Build” to the Procurement Agent at PA-Mongolia@charleskendall.com with a copy to procurement@mca-mongolia.gov.mn. Interested Consultants should provide their full contact information in the email message. This will also ensure that interested consultants receive updates regarding this RFA.

Any clarifications needed shall be submitted in writing to Procurement Agent at PA-Mongolia@charleskendall.com, cc to procurement@mca-mongolia.gov.mn no later than November 25, 2021 by 2:00 pm Ulaanbaatar Time. MCA-Mongolia will consolidate all submitted requests for clarifications and will issue a Q&A document no later than November 29, 2021 by 5:00 pm Ulaanbaatar Time.

Applications must indicate name of the position and be uploaded to the submission link as specified in the RFA document no later than December 10, 2021, at 3:00 pm local time in Ulaanbaatar, Mongolia. Only electronic submissions will be permitted (applications submitted by email and hard copies will not be accepted). Late proposals will be rejected.


Millennium Challenge Account–Mongolia

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.