Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас 9,331 хүн эмнэлэгт, 21,248 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 30,579 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 21,248 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 9,331 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 40.2 хувь нь хөнгөн оноштой бол 59.7 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 3,759
  • Хүндэвтэр оноштой – 4,210
  • Хүнд оноштой - 1,157
  • Маш хүнд оноштой - 205 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 1,524 нь хүүхэд бол 409 нь жирэмсэн эмэгтэй байна.

Халдварын оргил үед буюу хоногт 3,000 гаруй тохиолдол шинээр илэрч байх үед эмнэлгийн орны ачаалал дээд хэмжээнд хүрч, халдварын улмаас эмчлүүлэгчдийн тоо 90,000-ыг давж байв.

Харин сүүлийн үед коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй иргэдийн тоо аажмаар буурч буй.

Тиймээс энэ долоо хоногоос улсын хэмжээнд томоохон эмнэлгүүд COVID-19-ийн өвчтөн хүлээн авахгүй, үндсэн тусламж үйлчилгээндээ илүү анхааран ажиллаж эхэлжээ.

Зураг
14 | 18 | 19 цаг