Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шүлхийн 2.5 сая тун вакциныг энэ сарын 25-27-нд хүлээн авна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх, тэмцэх зорилгоор вакциныг үе шаттайгаар татан авч байгааг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 

Тус газрын Эмийн үлдэгдлийн хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн н.Ууганбаяр "Шүлхий өвчний гаралт эрс нэмэгдэж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд үндсэн хэд хэдэн арга хэмжээ авдаг. Эдгээр нь хорио цээр, ариутгал халдваргүйтгэл, вакцинжуулах юм. 

Шүлхий өвчинтэй тэмцэхээр Мал эмнэлгийн ерөнхий газраас зургаадугаар сарын 18-наас хойш дөрвөн удаагийн татан авалтаар 11.6 сая тун шүлхийн вакцин авсан. Хамгийн сүүлд гэхэд арваннэгдүгээр сарын 11-нд 1.6 сая тун шүлхийн вакцин авч Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Архангай аймагт хуваарилж өгөөд байна.

Мөн арваннэгдүгээр сарын 11-нд ОХУ-аас 2.5 сая тун вакциныг ачуулсан. Энэ сарын 25-27-нд Монголд буух байх" гэлээ.

Түүнчлэн УОК-ын Нэгдсэн шуурхай штаб дээр малын гоц халдварт өвчинтэй тэмцэх нэгжийг өчигдрөөс эхлэн идэвхжүүлэн ажиллаж байгаа аж. 

https://fb.watch/9llzDZqQQr/