Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 16-ны байдлаар зургаан төрлийн 20 тоглолт, спортын гурван арга хэмжээ зохион байгуулагджээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Нийслэлийн хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн биеийн тамир, спорт, соёл урлагийн салбарын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэр гарсан билээ.

Тус үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор энэ сард мэргэжлийн урлагийн байгууллагын 17 төрлийн тоглолт давхардсан тоогоор 41 удаа зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Үүнээс өчигдрийн байдлаар зургаан төрлийн тоглолт давхардсан тоогоор 20 удаа тоглогдож, спортын гурван арга хэмжээ зохион байгуулагдаад байна.

Энэхүү спорт, соёл урлагийн арга хэмжээний үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас улсын 31 ахлах байцаагч хуваарийн дагуу КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин, зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, “Эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллах тухай” 02-01/3525 тоот мэдэгдлийг өгч ажиллаж байна хэмээн НМХГ-аас мэдээлэв.

Мөн тус газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллахыг уриаллаа.