Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эсрэг вакцины II тун хийлгэсэн иргэд хүн амын 66%-д, III тунгийн хамрагдалт 16%-д хүрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунг өнгөрсөн хоногт 9,525 иргэн хийлгэжээ.

Ингэснээр бүүстер тунд хамрагдсан иргэдийн тоо 523,341-д хүрлээ. Энэ нь нийт хүн амын 16 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 12-оос дээш насны 2,258,055 иргэн буюу хүн амын 69.4 хувь нь хийлгэжээ.

Харин хоёрдугаар тунд өчигдөр нийт 2,145,708 хүн хамрагдаж, 66 хувьд нь хүрлээ.

 

Вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана. Харин вакцины хоёр тунтай ч КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа.

Засгийн газраас вакцины нэмэлт сэргээх тунгийн дархлаажуулалт зорилтот бүлгийн 50 хувьд хүрвэл "Шар" түвшинд шилжүүлэх талаар мэдэгдсэн.

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын явуулын 39, суурин 44 цэг 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Тухайн цэгүүдийн мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.