Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-ийн дээвэр болон зарим тасагт их засвар хийжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ХӨСҮТ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв 9 га газарт 31 барилга, байгууламжтай бөгөөд ихэнх байрууд нь сүүлийн 10-аад жил барилгын урсгал болон их засварууд хийгдээгүй байна.

Тухайлбал, сүүлийн найман жилийн хугацаанд нийт нэг тэрбум орчим төгрөгөөр засвар үйлчилгээ хийгдсэн нь нийт 30 гаруй байгууламжтай тус төвийн хувьд хангалтгүй тоо юм.

Тиймээс 2020 онд ЭМЯ-ны санхүүжилтээр 807 сая төгрөгөөр засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2021 онд нийт 830 сая төгрөгөөр дээврийн болон барилгын их засваруудыг хийж гүйцэтгэжээ.

Тус эмнэлгийн засвар хийгдсэн хэсгүүдийг жагсаавал:

Дээврийн засвар:

  • Шинэ болон дахин сэргэж буй халдварын тасаг,
  • Гэдэсний халдварын тасаг, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны,
  • Хоол үйлдвэрлэлийн тасаг

Их засвар:

  • Хоол үйлдвэрлэлийн тасаг
  • Амбулаторийн тасгийн хүлээлгийн танхим

Түүнчлэн Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэгдсэн хөрөнгө оруулалтаар Сүрьеэгийн клиник зэрэг нийт таван байгууламжид шинээр цахилгаан шат суурилуулах ажлыг хийж байгаа аж.

Эрүүл мэндийн салбарын санхүүгийн шинэчлэл хийгдэж гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжсэний үр дүнд эмнэлэг өөрийн үйлчилгээ үзүүлсэн санхүүжилтээр 11 төсөлд 1.6 тэрбум төгрөгөөр засвар, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүнээс одоогоор дөрвөн ажил нь 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа бол үлдсэн ажлуудын бэлтгэл хангагдсан байна.