Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Дусал цус - Дүүрэн амьдрал" аяны үр дүнд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн нөөц ХОЁР ДАХИН нэмэгджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Дусал цус - Дүүрэн амьдрал" аяны үр дүнд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн нөөц ХОЁР ДАХИН нэмэгджээ
Sara, ikon.mn - text to speech

"Дусал цус - Дүүрэн амьдрал" аян энэ сарын 1-12-нд явагдаж өндөрлөлөө.

Уг аяныг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас санаачлан зохион байгуулсан бөгөөд 1,300 гаруй оюутан оролцон, нийтдээ 460 орчим литр цус цуглуулжээ.

АШУҮИС-ийн Био-анагаахын сургуулийн Анатомийн тэнхимийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Уранчимэг "Энэхүү аяныг АШУҮИС-ийн Оюутны хөгжил хөтөлбөрийн Эх оронч оюутан дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан. Аянд манай бүрэлдэхүүн долоо, салбар гурван сургуулийн оюутнууд сайн дураар оролцлоо. 

Үр дүнд нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн нөөц хоёр дахин нэмэгдсэн. Мөн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах баг, нийслэлийн Өргөө амаржих газар зэрэг байгууллагаас манай сургуульд талархлаа илэрхийлж, бүх бүлгийн цус саадгүй ирж байгааг онцлон дурдсан юм. Энэхүү аян маань цаашид төрийн өмчийн таван их сургуульд зохион байгуулагдахаар болсон. Үүнд манай сургууль хамтран ажиллах болно" гэлээ.

"Дусал цус - Дүүрэн амьдрал" аян арванхоёрдугаар сарын 6-наас Монгол Улсын их сургуульд явагдах юм байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn