Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүдэд бэлэг өгч байгаа нь хариуцлага хүлээлгэх том шалтгаан 

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
00:00 00:00
Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүдэд бэлэг өгч байгаа нь хариуцлага хүлээлгэх том шалтгаан 
Sara, ikon.mn - text to speech

Өнгөрөгч Баасан гарагт Соёлын сайд Ч.Номин УИХ-ын гишүүдэд хүнсний ногоо бэлэглэсэн явдал багагүй шуугиан дэгдээв. Тэрбээр аавынхаа эзэмшлийн “Гацуурт” компанийн ургацын дээжээс УИХ-ын гишүүдэд бэлэглэсэн нь төрийн сайдын хувьд байж болох үйлдэл эсэхийг хуулийн заалтуудаар тодруулав.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрдэхэд анх удаа сайд нар тангараг өргөсөн. Шинээр бүрдсэн танхимын сайд нар  “...авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж...” хэмээн тангараг өргөж, төрийн сүлднээс адис авч байв. Гэтэл Засгийн газрын гишүүн ажлаа тайлагнадаг дээд шатны байгууллага болох УИХ-ын гишүүдэд хамаарал бүхий этгээдийнхээ тарьж ургуулсан хүнсний ногоогоор бэлэг барьж байгаа нь хариуцлага хүлээх том шалтгаан юм.

Гэхдээ УИХ-ын гишүүдэд хүнсний ногоо бэлэглэсэн Засгийн газрын гишүүнд Авлигын эсрэг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэх боломжгүй. Түүний энэхүү үйлдэлд шийтгэл оногдуулах хуулийн заалт байхгүй гэсэн үг.

Ч.Номин сайдын дээрх үйлдлийг “Гацуурт” компанийг сурталчилсан гэж харж болохоор. Гэтэл нийтийн албан тушаалтныг албан үүргээсээ бусад хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглодог.  

Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг нийтийн албан тушаалтан хэмээн тодорхойлсон байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13.1-д “Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно” хэмээн заажээ.

Мөн 14.1-д “Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно” гэж заасан байдаг. Тэгвэл хүнсний ногоотой хамт дайсан мэндчилгээн дээр Соёлын сайд Ч.Номин хэмээн албан тушаал, нэрээ дурайтал бичсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөнийг бэлхнээ харуулж байна.

 

Эдгээр хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхийг тодруулбал, 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, 14 дүгээр зүйлийг зөрчсөн бол албан тушаалыг нь бууруулах арга хэмжээг тус тус авна хэмээн хуульд заасан байна.

Ч.Номин сайд эл үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээхгүй ч ёс зүйн хувьд хариуцлага хүлээх нь улс төрийн соёлд байх ёстой зүйл. Нэгэн жишээ дурдахад, 2014 онд Японы нэгэн сайд эмэгтэй иргэдэд өөрийнхөө зурагтай цаасан дэвүүр тараасан нь албан тушаалаасаа огцрох шалтгаан болж байжээ. Түүнийг сонгогчдыг хахуульдаж, бэлэг өгсөн хэмээн олон нийт шүүмжилсэн тул ёс зүйн хариуцлага хүлээж сайдын суудлаасаа сайн дураар татгалзаж байв. 

Ч.Номин сайдын тухайд одоог хүртэл энэ үйлдэлдээ ямар нэгэн тайлбар хийгээгүй. Харин түүний нөхөр ийнхүү жиргэжээ.

 

Зураг
13 | 12 | 11 цаг