Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргавал ёс зүйн хариуцлага ногдуулдаг болох хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:23 2021/11/12

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1581482972192190

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүллээ. 

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, батлав. Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Дамбын Батлут, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны, УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням, Лхагвын Мөнхбаатар нарыг Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүнээр оруулахаар тусгасан байна. Тогтоолыг өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөх аж. 

Өнөөдрийн хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

15:59 2021/11/12

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн санал хураалтыг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Дүрмийн төсөлд УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгажээ. 

14:59 2021/11/12

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 43 саналын томьёоллоор санал хураалт явуулж байна. 

14:35 2021/11/12

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Тусгай хамгаалалтын газрын захиргааг нүүлгэснээр ашигт малтмал ухах гэж байна гэсэн хардлага Говь-Алтайчуудад байна. Иргэдээс нь асуухгүй шийдсэн байх юм. Хөвчийн нуруунд гурав, дөрвөн жилийн өмнө алт ухаж байсан. Энэ асуудал дахиад үргэлжилбэл яах вэ? Шаргын хамгаалалтын бүс гэж байгуулагдаж байгаа. Ингэх юм бол Говь-Алтай аймагт ногдох тусгай хамгаалалтын газар нутгийн хэмжээ Ховд аймагтай тэнцүү хэмжээнд очно. Аль аль талаа бодсон ч эрүүл бус амьдралд нийцэхгүй тушаал байна" хэмээн асуув. 

БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудал бол 2021 оны хоёрдугаар сараас эхэлж яригдсан асуудал биш. 911 мянган га талбайгаар өргөтгөсөнтэй холбоотойгоор хамгаалалтын захиргааг аль талд нь байлгавал оновчтой вэ гэдэг талаар нутгийн иргэд болон байгаль хамгаалагчдын саналыг авч байсан. Мөн хурал хийж, тэмдэглэл хөтөлсөн байдаг.

Байгаль хамгаалагчдын 80 хувь нь хамгаалалтын захиргааг нүүлгэх нь зөв гэж үзсэн. Найман байгаль хамгаалагч, хоёр албан хаагч хуучин байрандаа үлдэж, хамгаалалтын ажлаа үргэлжлүүлнэ. Тухайн өргөтгөсөн нутгийн төв цэг дээр хамгаалалтын захиргааг байрлуулбал ямар вэ гэдэг талаар олон жил ярилцсан. Хамгаалалтын захиргааны дарга нь нүүх талаар мөн байр сууриа илэрхийлсэн. Шаргын байгалийн нөөц газарт алт ухахтай холбоотой үйл ажиллагаа явагдаж байна гэсэн батлагдсан мэдээлэл байхгүй" гэлээ. 

14:01 2021/11/12

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Б.Энх-Амгалан гишүүний тавьсан Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаарх асуулгын хариуг сонсож байна. 

БОАЖ-ын сайд Н.Уртнасан "927,109.9 га талбай бүхий говийн их дархан цаазат газрын Б хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсан. Байгаль орчны сайдын 1990 оны 98 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Бугад сумын Бич багт тахь үржүүлэх хэсэг, Байгаль орчны сайдын 1996 оны 02 дугаар тушаалаар тахь нутагшуулах эрдэм шинжилгээний туршилтын төвийг, БОАЖ-ын сайдын 2009 оны 75 дугаар тушаалаар Говийн их дархан цаазат Б хэсгийн хамгаалалтын захиргааг байгуулж, Говийн их дархан цаазат газрын Б хэсэг Алаг хайрхан уулын байгалийн нөөц газар, Шаргын байгалийн нөөц газрыг хариуцуулан ажиллуулж байна. 

Өнөөдрийн байдлаар тус дархан цаазат газарт 350 тоо толгой тахь сэргээн нутагшиж, 13 мянга орчим хар сүүлт зээр, 9,000 орчим хулан зэрэг ховор амьтан тогтвортой байршиж байна. 

Үүнтэй холбогдуулан дархан цаазат газарт хамгааллыг оновчтой, түргэн шуурхай хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор БОАЖ-ын сайдын 2021 оны А45 тоот тушаалаар зөвхөн хамгаалалтын захиргааны нэрийг зүүн говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болгон өөрчилж, байршлыг Ховд аймгийн Алтай суманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн" хэмээн танилцууллаа. 