Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: Өнөөдрийн баталсан төсөв ₮2.3 их наядын алдагдалтай, ₮18 их наядын зардалтай байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
00:00 00:00
Т.Доржханд: Өнөөдрийн баталсан төсөв ₮2.3 их наядын алдагдалтай, ₮18 их наядын зардалтай байна
Sara, ikon.mn - text to speech

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2022 оны улсын төсвийг баталсан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд төсвийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах гэж буй талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын тогтоолын төслийг өөрчлөх ёстой. Ингэж байж бид хөгжлийн төсөвтэй болохгүй тойргийн төсвөөс гарч чадахгүй байна. Өнөөдрийн баталсан төсөв 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай, 18 их наяд төгрөгийн зардалтай байгаа. Алдагдлыг өрөөр л санхүүжүүлнэ.

Гэтэл авч байгаа өр нь өндөр дүнтэй болоод байвал өрийн хямралаас гарч чадахгүй. Хөгжлийн санхүүжүүлдэг төсвийн эх үүсвэрийг бид шийдэх боломжгүй байна. Сангийн яам болон УИХ-ын гишүүдийн буруу гэж хэлмээргүй байна. Нэгэнт тухайн тойргоос сонгогдсон гээд иргэдийн асуудлыг ярьдаг бол одоо улс орны асуудлыг ярих шаардлагатай. Сонгуулийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Монгол Улс нэг том тойрогтой, тойрогтоо хөгжлийн асуудлаа шийддэг, төсөв нь хөгжлийн санхүүжилтийн төсөв байна гэдэг агуулгаар ирэх долоо хоногт Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдийг мөн шаардах болно.

Тойргийн төсвөөс татгалзъя гэж уриалсан. Төмөр замаа барья, эрчим хүчний хангамж, боомтын асуудлаа шийдье. Төсвөөр үүнийгээ санхүүжүүлэх хэрэгтэй. Том асуудлаа шийдэхгүйгээр тойргийн асуудлаа шийдээд явбал хөгжиж чадахгүй. Үүнд цэг тавих эх үүсвэр нь сонгуулийн тогтолцоо. Энэ асуудал нь Үндсэн хуулийн цэц дээр байгаа” гэв.

Зураг
13 | 16 | 15 цаг