Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хамгийн том халуун тогооны сүлжээ ресторан энэ оны сүүлээр 300 салбараа хаахаар болов

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хятадын хамгийн том халуун тогооны сүлжээ ресторан Хайдилао энэ оны сүүлээр 300 салбараа бүрмөсөн болон түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.

Баасан гарагт Хонконгийн хөрөнгийн биржид өгсөн тайландаа Хайдилао “үйлчлүүлэгч цөөрч, ашиг орлого хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа” шалтгаанаар ийм арга хэмжээ авах болсноо тайлбарласан байна.

Салбаруудын түр хаагдах хугацааг 2 жил хүртэл байхаар төлөвлөжээ.

Үйлдвэрийн ажилчин байсан Зань Ён сүлжээ ресторанаа 1994 онд үүсгэн байгуулсан бөгөөд эх газрын Хятадаас гадна Сингапур, Япон, Канадад салбаруудаа нээж байв.

Хятадад төрсөн тэрбээр сүүлд Сингапурын иргэн болсон бөгөөд 2019 оны байдлаар $14 тэрбумын хөрөнгөтэй болоод байжээ. Гэтэл цар тахлын нөлөөгөөр Хайдилаогийн хувьцааны ханш буурсны улмаас одоо $8.8 тэрбумын хөрөнгөтэй болсныг Форбс сэтгүүл тооцоолсон байна.

Өөрөөр хэлбэл Зань Ёны хөрөнгийн хэмжээ цар тахлын улмаас 37 хувиар буурчээ.

Хэдийгээр 300 салбараа хаасан ч Хайдилао 1,300 салбартай, Хятадын хамгийн том халуун тогооны сүлжээ ресторанд тооцогдсон хэвээр байна.

Салбаруудаа хаах шийдвэрийг гаргасны дараа Хайдилаогийн хувьцааны ханш Хонконгийн хөрөнгийн биржийн өчигдрийн арилжааны үеэр 11 хувиар өсжээ.

Гэхдээ хувьцааны ханш нь энэ оны эхэн үетэй харьцуулбал 66 хувийн уналттай байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider, Bloomberg