Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Циркээс оргосон тэмээнүүд Мадридын гудамжаар "зугаалжээ"

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн үүрээр хоёр бөхтэй найман тэмээ, нэг лам гөрөөс Испанийн нийслэл Мадрид хотын гудамжаар "зугаалж" байгаад цагдаа нарт саатуулагджээ.

Тэднийг ойролцоох Quiros Circus нэртэй циркээс оргосныг тогтоосон байна.

Амьтдыг ямар нэг эрсдэлд оруулалгүй буцааж, циркт нь хүлээлгэж өгснөө цагдаагийн газар мэдээлжээ.

 

Циркийн менежер Мати Муноз амьтдын торыг хэн нэгэн зориуд эвдэж, нээсэн байсныг илрүүлснээ сэтгүүлчдэд ярьсан байна.

Амьтны эрхийг хамгаалагчид үүнийг үйлдсэн гэж сэжиглэж байгаагаа тэр бас илэрхийлжээ. Жил бүр ийм хөдөлгөөний идэвхтнүүд циркийн амьтдыг суллахыг шаардаж жагсдаг юм байна.

Bactrian Camel гэж олон улсад нэрлэгддэг хоёр бөхтэй тэмээ нь Төв болон Зүүн Азийн говь цөлийн уугуул амьтан юм.

Харин Llama гэгддэг лам гөрөөс нь Өмнөд Америк тивийн Андын нурууны уугуул амьтан ажээ.

 

Эх сурвалж: BBC